Ц.Мөнхцэцэг: Боловсролыг ашиг олох зорилгоор хөгжүүлсэнээр энэ салбарт тэгш бус байдал газар авсан


Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дараах зүйлийг ярилаа. 

Тэрбээр “Хүн ам цөөтэй Монгол улсын хувьд хүүхэд бүрийнхээ авьяас, чадварыг дээд зэргээр хөгжүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгэмдээ үнэлүүлж амьдрах боломжийг өгөх нь хөгжлийн том зорилт байх ёстой. 

Гэтэл өнгөрсөн 30 жили хугацаанд боловсрол бизнес болон хувирч, чанартай боловсрол олж авах боломж тухайн суралцагчийн эцэг эхийн орлогоос хамаарахаас гадна тухайн суралцагч төв суурин газар амьдарч байна уу гэдгээс хамаараад ялгаатай байдаг болсон. Өөрөөр хэлбэл, боловсролыг ашиг олох байдлаар хөгжүүлсэн хандлагаас болж тэгш бус байдал газар авлаа.

Тэгвэл бид үүнийг өөрчлөх ёстой. Учир нь боловсрол бол хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан турш нөлөөлөх үндсэн эрх. Боловсролтой болсоноор тухайн иргэн нийгмийн гарал байдал, эцэг эхийн орлогоос үл хамаараад нийгэмд нэр төртэй иргэн болох, нийгмийн харилцаанд амжилттай явах боломжтой болдог. Тийм учраас анхнаас нь боловсролыг хүн бүрд тэгш хүртээмжтэй, чанартай олгоход төр анхаарах ёстой. Ингэж байж бид ядуурлыг, хүний эрхийн зөрчлийг, нийгмийн тэгш ба бус байдлыг даван туулна. 

Цаашид Монголын төр Олон улсын хүний эрхийн гэрээ конвенцуудад хүлээсэн үүргүүдээ сайн биелүүлэх, нийгмийн бүлгүүдийн боловсрол эзэмших боломжийн ялгаатай байдлыг багасгах, бүх нийтэд үнэ төлбөргүй  боловсрол олгох тал дээр илүү анхаарч, боловсролыг арилжаа, бизнесийн зорилгоор ашиглахгүй зорих ёстой.

Боловсрол дахь тэги бус байдлыг арилгахын тулд тэгш хүртээмжтэй санхүүжилт, төрийн зохицуулалт, суралцагчийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж оруулах хэрэгтэй байгаа юм. 

Боловсролын реформын нэг үндсэн зарчим ийм байх ёстой, энэ чиглэлд өөрчлөлтийг хийхийн төлөө зүтгэх болно” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29