Ж.Ганбат томилогдоод долоо хонож байгаа ч 15.8 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлсэн гэв үү?


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны ТНБД Ж.Ганбат “Намайг ажлаа авахад "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхай дээр 20 орчим км газарт 500 гаруй автомашины цуваа нүүрсээ ачихад хүндрэлтэй байдалд байсан. Улмаар тухайн өдрөөсөө уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийг бууруулах ажлыг эрчимтэй явуулсан. Ингээд 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хадруу тээвэрлээд цаашаагаа борлуулах ажлыг зохион байгуулсан. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 26-наас буюу миний томилогдсон өдрөөс хойш 15.8 сая ам.долларыг Монгол Улсын төсөвт оруулаад байна. Энэ байдлаараа энэ ондоо багтаад Засгийн газраас өгсөн үүргийн дагуу 500 сая ам.долларыг оруулж ирэх бүрэн бололцоо байна гэж харж байна. Намайг ажил авахад "Эрдэнэс Тавантолгой” компани 200-300 орчим тээврийн хэрэгслээр 20-30 мянган тонн нүүрс экспортод гаргаж байсан. Харин долоо хоногийн дотор нийтдээ 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөртөө гаргалаа. Бид цаашдаа 500 сая ам.долларын валютыг оруулж ирэхийн тулд өдөртөө хамгийн багадаа 84 мянган тонн, сардаа 2.5 тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хадруу тээвэрлээд, экспортод гаргах шаардлагатай. Ингэж байж сард 250 сая ам.доллар буюу 2 сарын дотор 500 сая ам.доллар оруулж ирэх боломжтой болж байгаа юм” гэв. 


0
angry
1
care
1
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29