Засгийн газраас иргэдийг орон нутагт шилжүүлэх ажилд хүч хаяж, хөрөнгө зарцуулна


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийн дагуу Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших, иргэд аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт дэд сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нар багтсан юм.

Ажлын хэсгийн нэгдсэн хурал болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ажлын хэсгээс гарсан урьдчилсан төлөвлөгөөг Батлан хамгаалахын дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Баярмагнай танилцуулав. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, аймаг бүр шилжин суурьших иргэд татах ажил зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгажээ.

Үүний дараа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг санхүүгийн хувьд дэмжих санал танилцууллаа. 2023 оны улсын төсвийн төсөлд орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, Улаанбаатар хотоос хүн олноор татсан аймгуудад урамшуулал олгодог болох, шилжин очих иргэдийг малжуулах, газар олгох зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэхээр тусгагджээ. Цаашид дэд бүтцийн асуудлыг шийдэх, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх дэмжлэг шаардлагатай байгааг тэрбээр танилцууллаа.


 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн тэнцвэрийг хангахад  Засгийн газар онцгойлон анхаарч байгааг хэллээ. Нэг төвт хотоос олон төвт хоттой болох бодлого “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод туссан. Улаанбаатар хотын дагуул хот, шинэ суурьшлын бүс Богдхан уулыг тойрч хөгжинө. Эхнийх нь Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалт  2023 оны улсын төсөвт тусгагдсаныг онцоллоо.
 
Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг тусгасан тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах эрх зүйн орчинд алдаатай байгаа зүйлүүдийг засах санал боловсруулах, мөн шийдвэр гаргагчид, олон нийтэд ойлголт өгөх үндэсний зөвлөгөөн зохион байгуулахыг Ерөнхий сайд Ажлын хэсэгт үүрэг болголоо.


 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29