Б.Энхбаяр: Хамгийн үнэтэй баялаг болох газрыг татвараас чөлөөлөх хэмжээнд хүрлээ


УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.07/ хуралдаж, нэг асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан.  МАН 2020 оны сонгуульд оролцохдоо газрын асуудлыг багцаар нь авч үзэж, шинэтгэлийг хийх, цаашид эдийн засгийн эргэлт оруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээндээ хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан юм. Газрын тухай ерөнхий хуулиас гадна Иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэх газар чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцэх юм.

Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Барилга, хот байгуулалтын тухай хуультай хамтран хэлэлцэх талаар санал нэгдлээ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж, хууль хоорондыг уялдуулах ёстой. Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл явагдаж, газар эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар 1.1 сая иргэн газрыг өмчлөх болон эзэмших харилцаанд орсон байна. Тиймээс энэхүү хуулийн төсөл нь Монгол улсын бүх иргэнд хамаатай учраас суурь эрхзүйн шинэтгэл явагдана гэж үзэх ёстой. Өнгөрсөн хугацаанд  Газрын тухай хуультай мэт боловч нөгөө талаараа хуульгүй юм шиг аягласан жилүүд байсан. Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болно. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутагт отог барих эрхээр дамжуулаад хэдэн зуун мянган иргэний орон сууц ямар нэг улсын эрхийн бүртгэлгүй харилцаа бий болсон байна. Нөгөө талаар хамгийн үнэтэй баялаг болох газрыг татвараас чөлөөлөх хэмжээнд хүрлээ. Үүнийг зарим газрын алба болон Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс далд байдлаар үнэтэй зарж, газрын авлигын өртгийг шингээгээд үнэтэй барилгыг зарж борлуулж байсан.Тиймээс далд эдийн засгийг ил болгох, улмаар газраас татвар авах зэрэг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж бодлоготой уялдуулан хамтад нь шийдэх юм” гэв.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Газрын тухай хуулийг 2020 онд баталснаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Хуулийн талаар ХЗЯ-наас хийсэн судалгаагаар давхардал, хийдэл үүссэн  учраас газрын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Энэхүү хуулийн төслөөр газар олголт тус тусдаа явж ирснийг Монгол Улсын нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэгцлэх байдалруу орж байгаа . Ингэснээр төлөвлөлтгүй, зорилгогүй газар олгодог байдал шийдэгдэх юм ” гэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29