Төрийн ордонд улстөрчидтэй холбоотой аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулахыг хориглов


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.

-Монгол Улсын Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой 340 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын агуулга нь төр аж ахуй үйлчилгээний бизнесээс ангид байх зорилгоо агуулж, бүх шатны төрийн байгууллагын аж ахуйн үйлчилгээний чиглэлийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний дотор багтааж, хувийн хэвшилд шилжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Өнөөдрийн хуралдаанаар уг тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар өөрөөсөө эхлэх нь зүйтэй. Энэ хүрээнд Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл үйлчилгээний цогцолбор төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний цогцолбор газрыг ирэх оноос үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Ресторан, кофе шоп, хэвлэх үйлдвэр хамаардаг. Нийтдээ 50 ажилтантай үйл ажиллагаа явуулж иржээ. Шийдвэр гарснаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа зогсоно. Туршлагатай аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулалтаар явуулна. Улстөрчидтэй холбоотой аж ахуй нэгжүүд орж ирэхгүй байх тал дээр онцгой анхаарна.

Хоёрдугаарт, Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Уг хуулийг дагалдуулан Засгийн газраас 84 хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Гуравдугаарт, Эдийн засгийн хөгжлийн яамыг Засгийн газрыг 11 дүгээр байр буюу Ялалтын талбайн зүүн талд байрлах өндөр яамны 1-6 давхарт шилжүүлэн оруулах шийдвэр гарсан. Тэнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагыг зөрүүлээд ажлын байраар хангах үүрэг даалгаврыг ЗГХЭГ-т өгсөн. Мөн Байгаль орчны яамыг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ долоо хоногт ажил хэрэг болгож эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29