П.Мөнхбаатар: Улсын бүртгэгч гадаад пасспортын зургийг авснаар цаас болон цаг хугацааг хэмнэнэ

Admin
Өчигдөр

Гадаад паспортын зураг авах асуудлаас үүдэн нийгэмд нэлээдгүй маргаан үүссэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатартай ярилцаж зарим зүйлсийг тодрууллаа.

- Бүртгэлийн байгууллага гадаад пасспортын зургийг өөрсдөө авч иргэдийг чирэгдүүлж байна гэсэн гомдол сүүлийн үед цахим орчинд нилээн шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар?

Улсын бүртгэлийн Ерөнхий газар, түүний харьяа салбар бүртгэлийн хэлтсүүд өнгөрсөн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гадаад пасспортын зургийг өөрсдөө авч, бүртгэлээ хийж эхэлсэн. Энэ нь иргэд зурагчинд төлбөр төлөхгүй, захиалсан пасспорт богино хугацаанд гарах давуу талтай. Учир нь Бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч пасспортын зургийг авснаар онлайнаар захиалга үүсэх юм. Өмнө нь пасспортын бүртгэлийн захиалгыг цаасан байдлаар хүргэдэг, түгээдэг байсан. Харин одоо зөвхөн түгээдэг хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, бичиг цаасны зардлуудыг хэмнэж байна.

- Гадаад пасспортын зургийг заавал бүртгэлийн байгууллага өөрсдөө авах шаардлага бий юу, төлбөр тооцоог банкинд тушааж дараалал үүсэж байгааг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

Гадаад пасспортын зургийг авч бүртгүүлэх нь үндсэндээ бүртгэлийн нэг хэсэг гэж ойлгож болно. Төлбөр тооцооны хувьд бид киоск машин, банкинд тушаах хэлбэрүүдээр шийдээд явж байна.
- Гадаад пасспортын үйлчилгээг очер дараалалгүй болгох тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Улсын бүртгэлийн байгууллага нь Нийслэл дэх 9 дүүрэг түүний харьяа нэг цэгийн үйлчилгээний салбарууд мөн Баянзүрх дүүргийн хэмжээнд улсын бүртгэлийн 3 нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Батлан хамгаалах их сургуулийн замын урд төр захиргааны 2 дугаар байр, Жанжин клуб, Дарь эх нэгийн үйлчилгээ гэсэн 3 улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээн дээр авч байгаа мөн мөн Баянзүрх дүүргийн 1-дүгээр хороо, 4 дүгээр хороон дээр гадаад пасспорт авч байгаа мөн орон нутагт гадаад пасспортын үйлчилгээгээ нэгэн зэрэг үзүүлээд явж байна. Гадаад пасспортын ачаалал харьцангуй бага, бүртгэлийн хэвийн явагдаж байна. Иргэддээ хандаж хэлэхэд E-Mongolia гадаад паспорт захиалах боломжтой болсон та бүхэн дээрх цэгүүдээр мөн E-Mongolia-р үйлчилгээ үзүүлж байгаарай гэж захья.

-Дүнжингарав салбар дээр нэг зурагчин байгаа нь ачаалал үүсгэж иргэдийг бухимдуулж байна. Зурагчнаа нэмэх боломжтой юу?

Иргэд мэдээлэлгүйгээс нэг цэгийн үйлчилгээ гэхээр Дүнжингарав, Мишээл, Драгоныг зорьж ачаалал нэмэгддэг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт дөрвөн газарт захиалах боломжтой. Өдөрт 350-400 хүн гадаад паспорт захиалж байгаагаас Дүнжингарав салбарт 150-250 гаруй хүн захиалга өгч байх жишээтэй. Харин “Дарь эх, Төр захиргааны хоёрдугаар байр, Жанжин клубт улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа ч хүн багтай ажиллаж байгаа. Иргэд ганц газар цаг алдан хүлээж суух биш дээрх нэг цэгийн үйлчилгээнээс эд хөрөнгө, гадаад паспорт гэсэн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авах боломжтой.

-Гадаадаас болон орон нутгаас хэрхэн захиалга өгөх вэ?

Гадаадад суугаа иргэн тухайн газрын Элчин болон консул дээр очиж зураг даруулан системдээ бүртгүүлж захиална. Харин хүндэтгэх шалтгаантай иргэд эмчийн бичиг, итгэмжлэлээ үзүүлж мэргэжлийн зурагчнаар сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зургийг тухайн газрынхаа Улсын бүртгэлийн хэлтэст өгч захиалах юм. Хөдөө орон нутгийн иргэд ч мөн адил Улсын бүртгэлийн хэлтэст очиж зураг даруулан бүртгүүлж захиална. Хүсвэл Улаанбаатарт ирж захиалах боломжтой. Өмнө нь алслагдмал газраас захиалаад шуудангаар хүргүүлэхэд хүлээгддэг байсан. Харин одоо гадаад паспортоо гар дээрээ авах хугацаа багасаж 3-5 хоногт гардаг болох юм. Орон нутгийн иргэд зардал, цаг хугацаа хэмнэж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07