Т.Доржханд: Аймаг, сумын Соёлын төвийг хариуцдаг сахиулууд дуртай үедээ онгойлгож, “партиддаг”


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Олон улсын жишигт нийцсэн гэж сайхан худал хэлж байна. Ийм юм цаашаа явахгүй. Авч явж хэрэгжүүлэх байгууллагынхаа бүтцийг тодорхой хэлмээр байна. Төсөв дээр тойрог, сум болгон дээр баахан Соёлын төв өргөө байна. Гэтэл Соёлын төвүүдийг жилд хэдхэн удаа ашигладаг. Хамгийн их эрх мэдэлтэй хүн буюу сахиул нь дуртай үедээ Соёлын төвөө онгойлгож, партидаж байна. Үүнийгээ бид хувийн секторуудад гэрээний үндсэн дээр өгөөд, зардлаа хэмнэж болох уу?.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг хэрэгжүүлэх төслийн процессийг их нарийн зааж өгсөн. Хамтрагчдаа гэрээний дагуу хянаж ажиллахыг нарийн заасан өмнөх хуулиас сайн. Өмнөх Концессын хуулийн сөрөг үр дагавар энэ хуулинд гарахгүй байх. Хувийн хөрөнгө оруулагч, компаниудад зориулж энэ хууль бичигдээгүй. Заавал том хөрөнгө оруулалт шаардсан төсөл гэхээсээ илүү жижиг төрлийн хамтын ажиллагааг хүртэл зөв зохицуулаад явна.Төрийн талд байгаа бизнесээс хувийн хэвшилд өгөх хууль. Гадаадын хөрөнгө оруулагчдын ч хууль эрхзүйн орчин бүрдэнэ.

Соёлын төвүүд гэлтгүй үр ашиггүй, зардал чирэгдэлтэй барилга байгууламжуудыг хувийн хэвшлийнхэн аваад явах боломжтой болно. Одоо барьж байгуулчихсан байгууламжуудыг хувийн хэвшлийнхэн ашиглах, лизинг хийх, менежментийг нь авч явах гээд олон хувилбарууд энэ хуулиар нээгдэж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29