Т.Энхтүвшин: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байгаа олон ажил байгаа ч эргээд нөгөө компаниа хамгаалж чаддаггүй


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж байгаа олон ажил байгаа ч эргээд нөгөө компаниа хамгаалж, үйл ажиллагааг нь дэмждэг зүйл байдаггүй. Хувийн компаниуд энэ хуулиар өөрсдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад хэрхэн дэмжлэг үзүүлэх эсэхийг л анхаарна.

Хуулиар орон нутагт Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бололцоо, боломжийг хэр нээж өгсөн бэ. Хууль батлагдсанаар эхний ээлжинд хэрэгжих боломжтой ямар төслүүд байгаа вэ.  Энэ хуулийг олон хөрөнгө оруулагчид харж байгаа шүү. Тиймээс тогтвортой байх, тухайн байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжихэд анхаарах хэрэгтэй.

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэг, баталгааг хуулийн төслийн 5 дугаар бүлэг бүхэлдээ зохицуулсан байж байгаа.

Түншлэгч талуудын чиг үүрэг,  эрсдлийн удирдлага, түншлэлийн баталгаа, чиг үүргийг маш сайн зааж өгсөн. Төр, хувийн хэвшлийн үүрэг, төрийн төсөв санхүү, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг яаж хамгаалах зэргийг ойлгомжтой зохицуулж оруулж тусгасан.

Орон нутгийн эрхийг УИХ-ын ажлын хэсэг дээр ярилцаж, нээсэн. Аль нэг аймгийн тухайн жилийн төсвийн 10/1-тэй тэнцэхүйц хэмжээнд түншлэлээр төслүүд хэрэгжүүлэх боломжтой.

Хууль батлагдаад хамгийн түрүүнд хэрэгжүүлж болох хэд хэдэн төсөл бий. Тухайлбал, “Хөх морьт” төсөл. Говийн бүсүүд рүү усан хангамжийг нийлүүлэх, хот суурин байгуулах, экологийн их сайн төсөл байгаа. Уул уурхай, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг усаар хангах бүрэн ТЭЗҮ судалгаа нь хийгдсэн урт хугацааны төсөл. Эдийн засгийн хувьд үр ашгийг нь сайн тооцоолж байгаад ашигтай гэж үзвэл Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Түүнчлэн хурдын зам, боомтын бүтээн байгуулалт, нийтийн тээвэр, хогны менежментийн төслүүдийг мөн нэрлэж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29