Г.Тэмүүлэн: Залуу гэр бүлүүдэд илүү хямд, амар байдлаар орон сууцны урьдчилгаа төлбөрийн дарамтыг шийднэ


УИХ-ын гишүүд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Даатгалын болон Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэд, ААН-д дарамт болж байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна. Банкны барьцаа баталгаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эх үүсвэрийг нь хууль эрх зүйн орчноор нээж өгч байгаа. Энэ бол даатгалын баталгааны асуудал.

Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 20 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээний тендер зарлагдсан байна. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн барьцаа баталгааг банканд байршуулсан. Энэ их хэмжээний мөнгө санхүүгийн зах зээлд эргэлдэж, ААН-үүд үйл ажиллагаанд зарцуулж байсан бол эдийн засаг хэрхэн тэлэх байсан бэ? Тухайн мөнгө ямар нэг хүүгүйгээр банканд царцаж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнийг эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оруулах, эдийн засаг өсөж тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой. Ийм шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх тухай ярьж байгаа юм. Олон улсад энэ практик нэвтэрсэн байдаг.

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хувьд даатгалын компани баталгаа гаргах боломж бүрдэнэ. Залуу гэр бүлүүд илүү хямд, амар байдлаар орон сууцны урьдчилгаа төлбөрийн дарамтыг шийдэх боломжийг бүрдүүлнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд 2.3 их төгрөгийн банкны баталгааг царцаах биш даатгалаар шийдэх боломж байна. 

Байрны урьдчилгаа төлбөр, тендерийн барьцаа баталгаа ч байсан 20-40 дахин хямд эх үүсвэрийг санал болгож байгаа юм. Тухайн бүтээн байгуулалтыг хийж буй компани 250 сая төгрөгийг банканд байршуулж царцаах уу, таван сая төгрөгөөр даатгуулагч болох уу гэдэг сонголтыг бий болгоно" хэмээв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29