Ж.Сүхбаатар: Түгжрэлийг албадлагаар арилгах боломжтой


Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотод их хэмжээний цас орсны улмаас авто замын ачаалал нэмэгдэж, хот тэр аяараа тэг зогсолт хийсэн гэхэд хилсдэхгүй. Харин иргэд түгжрэлийн сайдыг ажлаа хийхийг шаардаж, цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэгвэл "Түгжрэлийн сайд" өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. 

Ж.Сүхбаатар: Миний өнөөдрийн жиргээгээр илэрхийлсэн байр суурь!

Архаг түгжрэл өнөөдөр гэнэт бий болоогүй 20-30 жилийн хугацаанд ужгирч бүрэлдсэн.
Позитив талаасаа эдийн засгийн өсөлт, хүн амын төвлөрөлтэй холбоотой. Негатив талаас хот нэгдсэн төлөвлөлтгүй, газрын авлига, замын сүлжээ бага, нийтийн тээврийн уналт, удирдлагын чадамжгүй байдал нөлөөлсөн.

Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн 2 арга зам бий.
Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачлагатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах;
тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт /албадлага/ зэрэг захиргааны аргаар зохицуулах.

Засгийн газрын гишүүнээр ажилласнаас хойших 2 сарын хугацаанд бодлогоо бид ингэж томьёолсон. Ямартай ч нийтийн тээврийг сэргээх нь гол зорилт, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нийтийн сэдлийг идэвхжүүлэх шийдвэр гаргах түвшинд болон олон нийтийн дунд ойлгуулахад өмнөхөөс ахиц гарсан…

Түгжрэлийг бууруулах дунд урт хугацааны үндсэн бодлого нь төвлөрлийг сааруулах нэгдсэн бодлогын хүрээнд, хот төлөвлөлтийг сайн хийж мөрдүүлэх; нийтийн тээврийн парк, зохион байгуулалт, үйлчилгээг шинэчлэх, авто замын сүлжээг оновчтой нэмэгдүүлэх замын /зорчилт/ хөдөлгөөний ухаалаг зохицуулалт зохион байгуулалтыг бий болгох, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэн, соёлыг дээшлүүлэх, түгжрэлийн талаарх олон нийтийн зохистой хандлагын өөрчлөлтийг дэмжих, түгжрэлийн эсрэг эдийн засгийн хөшүүрэг бүхий хууль зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэх…

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Нийтийн тээврийн салбарыг 2023 онд тогтворжуулан сэргээх зорилт тавьсан байгаа. Ингэснээр өнгөрсөн болон одоогийн өвлийн давтагддаг түгжрэлийн зовлонг сонголттой тээврийн хүчээр зөөллөх боломжтой болно.

Нийтийн тээврийн салбар дөнгөн данган аргацаасан байдалд орсон байхад бид дараа дараачийн ямар ч том арга хэмжээнүүдийг авах боломж хязгаарлагдмал болчхоод байгаа юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх 7 хоногийн эхэнд авсан мэдээллээр бол ер нь иргэд өнгөрсөн жилээ бодвол замын байдал маш хүнд байгаа ч бага ч гэсэн хөдөлгөөнд оролцсон байдал нь сайжирсан байсан…

Бодит байдлаа нийтээрээ ойлговол, ойлголцвол авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэх үндэс болно

Эхлээд ирэх онд нийтийн тээврээ тогтворжуулж сэргээж авъя. Бас нийтээрээ хандлагаа өөрчилж, замын хөдөлгөөний хотын соёлд суралцъя. Түгжрэлийн эсрэг эдийн засгийн хөшүүргийг ашиглая. Төвлөрлийг сааруулах бодлого шийдвэр байна аа гээд эхнээс нь шийдвэр гаргаад явж байна.
Бодит байдлаа нийтээрээ ойлговол ойлголцвол авах арга хэмжээгээ зөв хэрэгжүүлэх үндэс болно…

Түгжрэл дээр яг одоо хурдан юу хийх вэ? гэдэгт бүгд санаа бодол төвлөрдөг ч нэг мэргэн түргэн далайцтай шийдлээр түгжрэлийн асуудлыг шийдэхгүй, энэ бол цогц шийдлийг нэлээд хугацаанд хэрэгжүүлж байж, үр дүнгээ өгөх хотын хөгжлийн асуудал гэж олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг

Архаг түгжрэл бол “гамшиг”. Энэ хур гамшиг 7 хоногийн дотор, 6 сарын дотор шийдэгдэх асуудал мөн үү? Мөн бол ямар шийдлээр билээ, хамтдаа ярилцмаар бодмоор…Бидний хамтын л зовлон. Жолооч төвтэй хувь тээврээс зорчигчид төвтэй нийтийн тээвэр рүү явах нь ямартай ч зөв чиглэл…

@lhaganaa тэдний балгийг би арилгах ажилд дайчлагдаад, тэдний заримд нь чичлүүлээд явж ч байх шиг…авлигын газар дээрээ хулгайн мөнгөөрөө том байшин барина, машин авна тэгээд түгжрүүлнэ. Тэгээд түгжрэл арилга гэнэ!

@tayar_bayar Хэнээс юунаас ичих вэ дээ. Түгжрүүлэгч нь хэн билээ дээ! Түгжрэлтэй тэмцэгч нь санаа зовж, шанална уу гэхээс ичээд зугтаад байх зүйлгүй!

Замын түгжрэл нь хүрээлэн буй орчны, механик, хүний болон дэд бүтэцтэй холбоотой гэсэн дөрвөн төрөлтэй. Тухай бүрдээ онцлог асуудал шийдлүүдтэй.

Хотын нийтийн тээврийн унхиагүй байдал, сэтгэлгүй ажилтай холбоотой. Удирдлагыг нь сольж байж өөрчлөлт оруулна.

Мэдээж үүрэх ёстой муу зүйл намд бий. Тийм болоод би дотор нь тэмцэж явсан. Сүүлийн 10 жилийн 7 жилд нь би төрд ажиллаагүй шүү дээ. Төрд эргэн ажиллаад 3 дахь жилдээ болж бна. Нутгийн удирдлага, шүүх гээд шинэчлэлийн ажлуудад оролцож явна. Одоо түгжрэлийн эсрэг бодлогын менежмент…

Та тэгээд яг ямар байдлаар шууд үр дүн гарч болно гэж үздэг вэ. 430 мянган машин хөдлөөд явж бна. Замын ачааллаас 3 дахин их. Өвөл битгий хэл зун бороо ороод бид тэг зогсолт шахуу болж байсан. Хамтдаа хичээхгүй бол албадлагаар. Хамтдаа хичээхгүй, албадахгүй гэвэл өөр ямар ?!

Миний хувьд орц гарц уулзваруудтай ноцолдох арга зам байгаа гээд явж болох ч 420-430 мянган машиныг энэ гол замууд яагаад ч шингээж чадахгүй гэдэг үнэнийг хэлэхээс аргагүй.

@tsbat_IT Машины тоог хязгаарлах бол сайн арга,
Нийтийн тээвэр нь хүрэлцээтэй, цэвэр, түгжрэлгүй байх зохицуулалт хийгээд, иргэд нь ямар ч бодолгүйгээр нийтийн тээврийг сонгодог болчихвол бас яахав, боломжийн арга, тээ

Дэлхий дахины нийтлэг “жор” нь юм билээ. Түгжрэл нэрэн дор бүх асуудлыг намайг хариуцаж байгаа мэтээр овоолж шүүмжлэх нь зарим хүнд олон дарга сайдыг хамгаалах арга болтой                   </div>
        <hr>
        <!-- REACTION AREA -->
        <div class=

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин,… 2026/01/23
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ "2025 ОНЦЛОХ АЖЛУУД" 2025/12/26
Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе ша… 2025/12/23
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 2025/12/17
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ техно… 2025/12/16
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдв… 2025/12/11
Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэ… 2025/12/10
УИХ-ын дарга Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт… Өчигдөр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Япон Улсад ажлын ай… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тө… 2025/12/03
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 2025/12/03
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… 2025/12/02
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ 2025/12/01
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээ… 2025/11/28
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28
Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилда… 2025/11/26
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэ… 2025/11/25