Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа


НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байруудыг НИТХ-аар баталсан тарифаар түрээслэх зэргээр орлого төвлөрүүлж болно. Мөн тэвчиж болох зардлуудыг танах боломжтой” хэмээсэн юм.

НИТХ-ын хороод болон намын бүлгийн хуралдаануудаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтүүдийг мөн танилцуулсан. Тухайлбал, НИТХ дахь  МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан бол АН-ын бүлгээс  татварын бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж замын түгжрэлийг бууруулахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг  бууруулах саналтайгаа онцлов. Хуралдаанаар эдгээр санал, дүгнэлтийг төсвийн төсөлд тусгах, эсэх дээр санал хурааж шийдвэрлэсэн юм.  

Нийслэлийн 2023 оны төсөв батлах тогтоолын төсөл гаргаж санал хураан, олонхын саналаар баталлаа.

2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна. Харин зардлын хувьд Нийслэлийн 2023 төсвийн төсөлд урсгал зардлаас гадна нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд багтжээ.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.

Мөн хуралдаанаар НИТХ-ын 2022 оны 65-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас хасах тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох, газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл гарган шийдвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 23 дэд бүлэгт хамаарах 1369 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар хэрэгжилт 91 хувьтай байна. Мөн Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 856 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшиж буй газраас НЗДТГ-ын нэр дээр шилжүүлсэн 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ААС КАЗАХСТАНД БАРИХ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИЖ,… 2026/05/29
ЕХ ХЯТАДЫН “TEMU” ОНЛАЙН ДЭЛГҮҮРТ 200 САЯ ЕВРОГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ 2026/05/29
"ЭХ ҮРСИЙН БАЯР"-ЫН ӨДӨР 06.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ЗАМ ХААНА 2026/05/29
ОБЕГ: ЦООНОГТ УНАСАН 3 НАСТАЙ ОХИН 04.00 ЦАГААС ХОЙШ ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮ… 2026/05/29
МОНГОЛЫН ТАМИРЧИД САГСАН БӨМБӨГИЙН 3×3 ДАШТ-Д ОРОЛЦОХООР ПОЛЬШИЙГ ЗОРИ… 2026/05/29
МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ БУУРУУЛЖ, НӨӨЦИЙН МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/05/29
"МОНГОЛ ХҮҮ 2026” ҮНДЭСНИЙ ХҮҮХДИЙН БАЯР ДОЛОО ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО 2026/05/29
Н.УЧРАЛ: ШУДАРГА ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИРЭХ… 2026/05/29
ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/05/29
"18 НАСАНД ХҮРСЭН ИРГЭН ЖОЛООЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР МОПЕД, … 2026/05/29
“ОЙН САЛБАР БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/05/29
БАЯНХОШУУНЫ ЗАМЫГ ОРОЙН 23.00 ЦАГ ХҮРТЭЛ ХААНА 2026/05/29
ШАТРЫН СПОРТЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МАРГААШ ЭХЭЛНЭ 2026/05/28
Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА 2026/05/28
ОХУ ТАЛИБАНТАЙ ЦЭРЭГ ТЕХНИКИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖЭЭ 2026/05/28
ДЭМА ЭМНЭЛГИЙН ХОЙГУУР НАРНЫ ХОРООЛОЛ ХҮРТЭЛХ 380 МЕТР АВТО ЗАМЫН АЖЛЫ… 2026/05/28
“ЧИНГИС ХААН” ДУРСГАЛЫН ЗООС ХУДАЛДААНД ГАРЛАА 2026/05/28
УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРТ ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/28
АВТО МАШИНЫ БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ Х… 2026/05/28
И.БАТТӨГС БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДЛОО 2026/05/28