“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”нийт 403.9 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Admin
Өчигдөр

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанд хоёр долоо хоног тутамд танилцуулж буй. “Валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох чиглэлээр цогц ажлууд авч хэрэгжүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Засгийн газрын тогтоол гарснаас хойших гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд нийт 403.9 сая ам.долларын орлогыг төвлөрүүлж, тогтоолоор хүлээсэн төвлөрүүлэх орлогын гүйцэтгэл 48.4 хувь болоод байна. 

Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах хүрээнд дөрвөн багц систем хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, ашигт малтмалын гэрээ бүртгэх ажлыг гурван аж ахуйн нэгжид туршилтаар нэвтрүүлж эхлээд байна. Систем ашиглалтын бэлэн байдлыг хангуулах хүрээнд нүүрс, олборлогч, борлуулагч, экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж эхлүүлээд байна.

Экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй арга хэмжээтэй холбоотойгоор Гашуунсухайт боомтоор гарсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх сараас 5,134 буюу 34 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард зогсоод байсан Булган боомтын үйл ажиллагаа 2022 оны арванхоёрдугаар сарын 05-наас нээгдэж, Бичигт боомтын нүүрсний экспорт өнгөрсөн сараас 183 тээврийн хэрэгсэл, 12.3 мянган тонноор нэмэгдсэн байна.

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх сарын эцэстэй харьцуулахад 149 сая ам.доллароор нэмэгджээ.Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд анхаарч ажиллахыг даалгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09