Н.Учрал: Нүүрсний хулгай гаргахгүй байхын тулд уул уурхайн цахим биржийг ажиллуулах ёстой


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. 

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Нүүрсний хулгай гаргахгүй байхын тулд уул уурхайн цахим биржийг ажиллуулах ёстой. Цаашлаад хөрөнгийн бирж олон нийтийн компани болох ёстой гэдэг санаачилгыг иргэд тавьж байгаа. 

Сангийн яам нүүрсийг худалдах, борлуулах, тээвэрлэх гэрээг цахимжуулаад гаалийн бүрдүүлэлтийг нь цахимаар хийгээд, татвараа бас цахимаар төлдөг, хүнээс хамааралтай бус технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх гэж байна. Нэгдүгээр сарын 1-нээс энэ ажил урагшлах гэж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд түр журмаа оруулж ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Ингэснээр нүүрсийг цахимаар арилжих нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. 

Тэгэхээр цахим биржийн асуудалд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох вэ?" гэдэг талаар асуулт асуув. 

Түүний асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Уг хууль мөрдөгдөж эхлэх хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 30. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30-40 хувийн нүүрсийг биржээр зарна гэж зорьж байгаа. Цаашдаа бол боломжит хэмжээгээр нүүрсээ биржээр зарах юм. Хувийн компаниуд нүүрсээ биржээр зарах санал гаргаж байгаа. Ингээд хувийн компаниудтай хамтраад нүүрсний биржээ түр журмын дагуу ажиллуулна" хэмээв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29