Ц.Оюунгэрэл:Нүүрсний хулгайн хавтаст хэргээ хаах гэж Засгийн газар маш их яарч байна


Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ир­гэ­дийн Оролцооны Нэг­дэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюун­­гэрэл "Монгол Ньюс" төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Нүүрсний хулгайг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Гэтэл тэр ажлын хэсэг дотор нь нүүрс тээвэрлэлттэй холбоотой Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг орж байгаа нь буруу. Хуультай хулгайг зохион байгуулагчид нь Эдийн засгийн байнгын хорооны гишүүд байдаг. Яагаад гэвэл, ашигт малтмалын бүх хууль Эдийн засгийн байнгын хороонд яригддаг. Ийм учраас ард түмний сургууль, цэцэрлэг, орчны эрүүл ахуйтай холбоотой бүх зардлыг хуваарилдаг Нийгмийн бодлогын байнгын хорооныхон үүнд идэвхтэй орж, ажлын хэсэгт ажиллах хэрэгтэй байна. УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж УИХ-д байгуулагдсан нүүрсний хулгайтай холбоотой хуурамч ажлын хэсгээ татан буулга гэдгийг уриалж байна. Шинэ ажлын хэсэг байгуулж, Ашигт малтмалын хуульд огт ажиллаж байгаагүй иргэдийн үгийг сонсдог гишүүдийг оруулах хэрэгтэй. Олдохгүй байсан 30 их наяд төгрөг чинь эндээс гарч ирж магадгүй шүү. Бид уурхай дээр очоод шалгалаа хамгийн дээд тал нь 10 их наяд төгрөг гарлаа гээд хавтаст хэргээ хаах гэж Засгийн газар маш их яарч байна. Нүүрсний шалгалтыг дуусгах гэж битгий яар.Тиймээс Иргэдийн оролцооны намаас УИХ, Засгийн газарт хандаж, хуультай хулгайг таслан зогсоохыг шаардаж байна гэсэн мэдэгдэл гаргаж, шаардлага хүргүүлж байна" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29