Х.Нямбаатар хамаатан садныхаа өгсөн 100 саяыг тайландаа тусгаагүй нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН


Ардчилсан намаас Авлигатай тэмцэх газарт МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, П.Анужин, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Ж.Мөнхбат нарыг шалгуулахаар холбогдох материалыг шилжүүлсэн талаараа мэдээлэв. 

Хэвлэлийн Бага хурлын үеэр тэд “МАН-ынхан биенээ аргацаах гэж үйлээ үзэж байх шиг байна. Авилгалын мөнгө нь гэртээ багтахаа болиод алтан гулдмайгаар хадгалж байна гэж УИХ-ын гишүүд нь мэдэгдэж эхэллээ.

МАН-ын гишүүн тус бүрт холбогдох 50-70 хуудас материалыг видео бичлэгийн хамт АТГ-т өнөөдөр хүргүүлж байна.   Зохиолын найруулагч, ерөнхий автор бол нөхөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэж олон нийт үзэж байгааг сошиалаас болон олон нийтийн сэтгэгдэлээс бид харж байна. Жүжигчин У.Цогтбаяр Хуульзүйн сайд Х.Нямбаатараас 100 сая төгрөг авсан гэдгээ “Үнэн ба зөв”намын дарга А.Отгонбаатарын лайвын үеэр хэлсэн. Тухайн жүжигчин бол жүжигчнийхээ үүргийг гүйцэтгээд ажлынхаа хөлсийг авсан байх. Гэтэл тухайн хүнийг иргэдэд, залуучуудад тэр тусмаа СХД-ийн иргэд сонгогчдод нөлөөлөл бий болгосон хөлсийг өгөх дөө тухайн хүнийг хөлсөлсөн бол, сонгуулиар ажилласан ухуулагч нар, сонгуулийн штабын ажилчдын хоол ундны зардлыг хүртэл сонгуулийн штабын тайландаа оруулах ёстой. Гэтэл тэр 100 сая төгрөгний зардлыг тайландаа тусгаагүй байна. Тэр хамаатан садан өгсөн байна уу, Австралид ажиллаж амьдардаг байна уу огт хамаагүй зүйл. Тухайн хүний хандивласан 15 сая хүртэлх төгрөгийг тайлагнах ёстой. Хуулиар заагаад өгсөн байдаг. Тухайн УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа Х.Нямбаатар өнөөдөр тайландаа тусгаагүй байгаа нь цаашид өргөдөл гомдол өгөөд шалгаад явах юм бол нэр нь татагдах хэмжээний зөрчил байна гэж СХД-ийн Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид дамжуулсныг өнөөдөр энэ хэвлэлийн хурлаар уламжилж байна” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29