Валютын хадгаламж өсөж, төгрөгийн хадгаламж буурчээ


ҮСХ-ноос мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болжээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 112.8 тэрбум төгрөгөөр буюу 0.4 хувиар нэмэгджээ. Үүнд:

  • валютын харилцах 2 их наяд төгрөгөөр буюу 85.2 хувиар,
  • валютын хадгаламж 723.1 тэрбум төгрөгөөр буюу 18.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Валютын хадгаламж 4.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67.4 тэрбум төгрөгөөр буюу 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 723.1 тэрбум төгрөгөөр буюу 18.3 хувиар өсжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 12.1 хувиар өссөн дүнтэй байна. Харин энэ оны өмнөх сараас буюу 10 дугаар сартай харьцуулахад 1.1 хувиар өсжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 12.7 тэрбум төгрөгөөр буюу 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 92.1 тэрбум төгрөгөөр 8.5 хувиар буурчээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны 11 дүгээр сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 126.5 тэрбум төгрөгөөр буюу 1 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр 17.8 хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн:

  • 11.1 их наяд төгрөг буюу 90.2 хувь нь иргэдийн хадгаламж,
  • 1.2 их наяд төгрөг буюу 9.8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 11 дүгээр сарын эцэст 22.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 135.3 (0.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.4 (11.9 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 8 цагийн өмнө
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 9 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙН АРХАГ ӨВДӨЛТ, БУЛЧИНГИЙН ЧАНГАРЛЫГ ЭМЧЛЭХ ДЭ… 9 цагийн өмнө
350 ГАРУЙ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ 11 цагийн өмнө
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 13 цагийн өмнө
21 АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫГ "ЯПОНЫ ЛИБЕРАЛ АН-ЫН СУРГАЛТАД… 13 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛН… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ 13 цагийн өмнө
ЗАЛУУСЫН САНАА, ШИЙДЛЭЭР ПАРЛАМЕНТЫН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ УЛАМ САЙЖРУУЛНА Өчигдөр
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН НАА… Өчигдөр
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ Өчигдөр
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… Өчигдөр
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… Өчигдөр
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ Өчигдөр
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА Өчигдөр
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА Өчигдөр