Ардчилсан намаас нээлттэй сонсголыг тарааах сонирхол байгаагүй гэв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2022 оны 12 дугаар сарын 21-нд “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Оролцогчдын зүгээс УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтад дургүйцлээ илэрхийлж нээлттэй сонсголыг олон танхимд хуваагдаж биш нэг танхимд сууж иргэдийн оролцоог хангах ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Тэгвэл  олон нийтийн сүлжээнд Ардчилсан намын бүлгээс зохион байгуулж хэлэлцүүлгийг тараах сонирхолтой байна гэдэг мэдээлэл гарч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр дараах мэдэгдлийг хийлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт хандан шаардлага хүргүүлсэн. 

Уг шаардлагад: “Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулах гэж буй “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол”-д дараах асуудлыг оруулах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс үзэж байна. Үүнд:
1. Ерөнхий хяналтын сонсголыг төрийн ордонд онцгой хамгаалалтанд бус иргэдийнхээ төлөөллийг хангалттай түвшинд оруулах боломжоор хангаж, нийслэлийн өмчит “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулах;
2. Энгийн иргэд, жагсагчдын төлөөллөөс 1.000 хүн оролцуулах;
3. Иргэдэд асуулт асууж, хариулт авах боломжийг нээлттэй олгох, сонсголд цагийн хязгаар тогтоохгүй байх;
4. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевиз болон бусад мэдээллийн сувгуудаар ямар нэгэн цензургүйгээр шууд дамжуулах нөхцөлөөр хангахыг тус тус шаардаж байна.
Ерөнхий хяналтын сонсголд дээрх асуудлыг оруулснаар нүүрс тойрсон олон асуудлуудыг ил болгох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хангуулах, иргэдийн оролцоог бүрэн хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хувийг: Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч,Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ерөнхий хяналтын сонсголын даргалагч, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарт “ гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг нээлттэй сонсголд олон нийтийн оролцоог тэгш хангахыг шаардсаар ирсэн болно хэмээн мэдэгдлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29