УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тавантолгойн ордыг зөв ашиглавал Монголчуудыг 100 жил тэжээнэ буруу ашиглавал 10 жил тэжээнэ


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд горимын саналтай холбоотой гишүүд саналаа хэллээ. Энэ үеэр гишүүд өчигдөр Төрийн ордонд болж өнгөрсөн нээлттэй сонсголтой холбоотой саналаа хэлж байв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэхдээ  "Нүүрсний хулгайн асуудал халуун сэдэв болж байна. Өчигдөр сонсгол болсон. Тэнд янз бүрийн юм болж байна. УИХ-ын гишүүн асуулт асуух боломж олдоогүй. Энэ ажлыг анхааралдаа авах шаардлагатай. Тавантолгойн орд 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 1.4 нь коксжих, 4.6 нь эрчим хүчний нүүрс гэж байгаа. Энийг зөв ашиглавал монголчуудыг 100 жил тэжээнэ. Буруу ашиглавал 10 жил л тэжээнэ. Өнөөдөр мэргэжлийн бус хүмүүс буруу ашиглаж байна. Уг нь 10 тэрбумын нөөцтэй бөгөөд төрд очиж, хулгай нүүрлэсэн. Мэргэжлийн хүмүүс оновчтой бодлогогүй, олон хуваасан учраас ийм байдалд хүрсэн гэдэг. 2010 оноос хойш 86 сая тонн нүүрс экспортолж, 12.8 их наяд төгрөг олсон. Үүнээс 7.5 их наядаар нь худалдан авалт хийсэн. 576 удаагийн худалдан авалт. Энийг авч үзвэл маш их хууль бус асуудлууд байна. Бидний хэсэг нөхөд ард түмний эзэмшиж байгаа 16.4 хувийг 34 хувь болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина"  гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29