Д.Амарбаясгалан: 2023 он бол төрийн өмчийг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлсэн он болно


Монголын Хөрөнгийн бирж IPO гаргахад бэлэн болсон талаар Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн өмчит компаниудыг түүчээлж, Монголын Хөрөнгийн бирж хувьцаа гаргах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Хөрөнгийн бирж хувьцаа гаргах бэлтгэл ажлаа хангаж, СЗХ-ноос зөвшөөрлөө авсан. Дараа долоо хоногийн даваа гаригт цан цохино. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Зах зээлийн гол байгууллага болох Хөрөнгийн бирж төрийн өмчөөс олон нийтийн өмчит шилжих нь олон улсын жишигт нийцнэ гэв. 

Мөн Монголын хөрөнгийн бирж хувьцаа гаргах болсонтой холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр ”Төрийн өмчийн бүртгэлтэй 110 гаруй компанийн 34 хувь буюу хяналтын багцийг олон нийтэд шилжүүлнэ. Амжилттай болсны дараа үлдсэн 66 хувийг олон нийтэд шилжүүлэх ажил эхэлнэ. “Төр бол сайн менежер байж чадахгүй байна. Төрийн өмчийн аж ахуй нэгж өөрийнхөө үүргийг бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна” гэдэг шүүмжлэлийг ард түмэн өгч ирсэн. Тэгвэл Засгийн газар Хөрөнгийн биржийг олон нийтийн өмчит болгох ажлыг эхлүүлж байна. 2023 он бол төрийн өмчийг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлсэн он болно” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29