С.ОДОНТУЯА: Ногоон паспортыг төрийн албан хаагчдад гэхээсээ баялаг бүтээгчдэд олгодог байх хэрэгтэй


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж  нар “Аж ахуйн нэгжүүдийг дэмжих” тогтоолын төсөл өргөн барьж байгаа аж.  Үүнд, цар тахлын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан паспорт олгох тухай асуудал хөндөгджээ. 

Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төрийн албан хаагч гадаадад ногоон паспортоор зорилоо гээд нэг долларын нэмэр төсөвт оруулахгүй. Харин зарлага л гарна. Үүний оронд ногоон паспортыг төрийн албан хаагчдад гэхээсээ баялаг бүтээгчдэд, бизнес эрхлэгчдэд эн тэргүүнд олгож байх хэрэгтэй. Тэд гаднаас сайн туршлага, ноу хау, технологи оруулж ирнэ. Хөрөнгө оруулалтын боломж нээх, шинэ техник технологи оруулж ирэхийн тулд бизнес эрхлэгчид виз хүлээж цаг алддаг. Ядаж цагийг нь хэмнэхэд төр чадах зүйлээрээ туслах хэрэгтэй гэв. 

Харин УИХ–ын гишүүн Б.Пүрэвдорж “Сумын Тамгын газрын дарга албан паспорт аваад гадаадад зорчдог. Тэнд очоод гадаад хэлгүй учраас гайхаж байгаад бүтээсэн ажилгүй зорчдог зүйл байгаа.

Татвар, хураамж, шимтгэл төлсөн хэмжээгээр нийслэлд эхний 90, 21 аймгийн хувьд эхний 10, улсын хэмжээнд эхний 200-д орсон ААН-ийн удирдлагад албан паспорт олгохоор төсөлд тусгасан.

Тийм учраас эдгээр ААН-ийн удирдлагыг гадаадад чөлөөтэй зорчуулах, бусад ангиллаар үйлчлүүлэхэд давуу тал бий болгох, бизнесээ хурдан шуурхай үргэлжлүүлэх боломжоор хангах зорилгоор уг тогтоолын төслийг өргөн барьж байна.

Жишээлбэл, Ховд аймагт гэхэд эхний 10-т орсон ААН-ийн удирдлагад албан паспорт олгоно. Хэрвээ дараа жил өөр компани ороод ирвэл байр нь солигдоно.

Албан паспортыг хоёр жилийн хугацаатай олгодог. ААН-үүд илүү сайн татвар төлж, өрсөлдөнө гэсэн үг. Төр тэдний төлсөн татвараар бизнесийн таатай орчныг бий болгох  нь чухал юм.Бизнесийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад албаны паспорт чухал үүрэгтэй ” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29