Н.Учрал: Угийн бичиг хөтлөх дээр нэлээн онцгой анхаарч, хувийн хэвшлүүд олон санаачилга гаргасан


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонслоо.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид хүүхдээ хамгаалж чадахгүй бол Үндэсний аюулгүй байдал гэж яриад ч хэрэггүй

Энэ яам байгуулагдаад удаагүй гэхэд /залуу хүний хурд байгаа байх/ богино хугацаанд олон ажил амжуулжээ гэж дүгнэж байна.

Цахим шилжилт, цахим нэвтрэлт, Кибер аюулгүй байдал зэргийн суурь нь хүний эрхийг баталгаажуулсан байх ёстой. Хүний эрхийг зөрчөөгүй байх учиртай. Ер нь танай байгууллага хэчнээн хүн, хэдэн харъяа байгууллагатай юм бэ?. Хүний эрхийн асуудлыг хариуцсан тусгайлсан баг, алба хаагчид бий юу. Хүний эрхийн үндэсний комисстой хэр холбоотой ажилладаг вэ.

Хоёрдугаарт, НҮБ-ын Цахим засаглал, хөгжлийн индексээр 74 дүгээр байрт саяхан орсон гэлээ. Гэтэл Кибер аюулгүй байдлаараа 85-120 руу ухарсан гэх юм. Үүн дээр тайлбар өгөөч.

Гуравдугаарт, хүүхэд хамгааллын чиглэлээр нэлээдгүй ажилладаг хүнийхээ хувьд хүүхдийг цахим халдлагаас хамгаалах тал дээр Монгол Улс хамгийн эрсдэл өндөртэй орны тоонд явж байгаа. Тиймээс хүүхдийг цахим халдлагаас хамгаалах дээр юу хийж байгааг асуумаар байна.

Хүүхэд хамгааллын хуулинд нэг л өгүүлбэр байдаг. Интернэтийн компаниуд өөрсдөө тухайн айл, өрхөд код өгнө гэх утгатай. Гэтэл энэ нь тэр бүр хэрэгждэггүй санагддаг. Тэгэхээр хүүхэд цахим халдлагаас хамгаалагдаж чадаж байгаа эсэх дээр эргэлзээтэй байна. Ер нь бид хүүхдээ хамгаалж чадахгүй бол Үндэсний аюулгүй байдал гэж яриад хэрэггүй л юм байгаа юм.

Дөрөвдүгээрт, Угийн бичгийн асуудлыг хөгжүүлж байгааг дэмжиж байна. Энийгээ их сайхан сурталчилмаар байна. Ер нь энэ салбарт хууль сурталчилах ажил нь тааруу байна уу гэж би хардаг. Төр бодлогоороо л иргэдээ чиглүүлж байх ёстой шүү дээ.

Тавдугаарт, фэйсбүүкийг цэгцлэх асуудал байгаа юу. Манайх шиг ийм хүн ам цөөнтэй газар троллууд буюу хөлсний хүмүүс бүгдийг удирдан залах нөхцөл бүрдээд байна. Сонгуульд нөлөөлөх, хүмүүсийг гутаах доромжлох зүйлс хэрээс хэтэрч байна. Хэн дуртай нь 100 хаяг нээчихээд хүнийг гутаан доромжлоод байдаг зүйлсийг цэгцлэх үү?.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал: Кибер аюулгүй байдлын асуудал дээр бид онцгой анхаарч ажиллаж байгаа

Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийг та бид хамтдаа 2021 онд баталсан. Энэ хуулийн хамгийн том дэвшил бол хувь хүний мэдээллийг авахдаа тухайн хүнд нь мэдэгддэг байдал.  Өөрийнх нь зөвшөөрлөөр буюу, тухайн хүнд мэдэгддэг байх сайн зохицуулалт орсон. Өмнө нь бол өөрийн мэдээллийг ашиглаж байгаа үгүйг иргэн мэддэггүй, өөр зорилгоор ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж чаддаггүй байсан.  Харин энэ хуулиар мэдэгдэх хуудсаар мэдээлэл очдог болсон байгаа.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр манай яамны дэргэд Кибер аюулгүй байдлын бодлогын газар ажиллаж, хувь хүний мэдээлэл хамгаалах ажлыг хариуцдаг. Хуулийн дагуу ХЭҮК дээр тусдаа нэгж байгуулагдсан. ХЭҮК-той Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. ХЭҮК-ийн саналыг үндэслээд дуу, дүрс, бичлэгийн төхөөрөмж, хувь хүний мэдээлэл хамгаалахтай холбоотой журмуудыг батлах ёстой. Тэгэхээр комисстой хуулийн хүрээнд шууд хамтарч ажиллаж байгаа. Бүх асуудлууд дээр ХЭҮК-ийн саналыг үндэслэдэг гэсэн үг.

Яамны бүтцийн тухайд 87 ажилтан, албан хаагчтай.  Кибер аюулгүй байдлын асуудал дээр бид онцгой анхаарч ажиллаж байгаа. Кибер аюулгүй байдлаар ухарсан нь иргэдийн тоон бичиг үсгийн чадамж 43 хувьтай байгаагаас эргээд янз бүрийн халдлагад өртөх магадлал өндөр байдаг. Мөн Монгол Улсад Кибер аюулгүй байдлын хууль 1990 оноос хойш нэг ч гараагүй. Бид анхлан энэ хуулийг батлан гаргаснаараа хувийн байгууллагуудтай харилцах public төв, халдлагад хариу өгөх төвүүдийг байгуулах, үндэсний страгетитай болох нийтлэг журамтай болсон. Цаашдаа олон улсуудтай харилцах нөхцлүүд бүрдэж байгаа.

Угийн бичиг хөтлөх асуудал дээр нэлээн онцгой анхаарч, хувийн хэвшлүүд олон санаачилга гаргасан. Үүнийг ХУР системтэй холбож байна. Цагаан сарын өмнө Угийн бичиг хөтлөх цахим системийг нээнэ. Их хурлын тогтоол батлагдаж, Ерөнхийлөгч санаачилга гаргасан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09