Амьд малын экспорт эхэлснээс хойш 28503 толгой мал гаргажээ


ХХААХҮЯ-наас малын тоо толгой болон махны экспортын тоон мэдээллийг танилцууллаа. Мэдээлэлд дурьдсанаар энэ жил улсын хэмжээнд нийт 200.1 мянган малчин өрхөд 71.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гарсан байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2022 оны аравдугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар зөвлөмжөөр үхрийн түүхий мах 8.0 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5.0 мянган тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. 

Харин 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ны байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5.0 мянган тонн боловсруулсан мах, 252.0 тонн дайвар бүтээгдэхүүн нийтдээ 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолжээ.

Амьд малын экспорт 10 сараас эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28503 толгой мал экспортлогдоод байна.

Хот суурин газрын хүн амын хаврын махны нөөцөд зориулан Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоолоор нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 130.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар мах бэлтгэгч 12 аж ахуйн нэгжид ХААН, Худалдаа хөгжлийн банкуудаар 53.3 тэрбум төгрөг олгогдоод байна. Харин аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ 30 ХОНОГ ЗОГСООНО 8 цагийн өмнө
ОУ-ЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ 9 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙН АРХАГ ӨВДӨЛТ, БУЛЧИНГИЙН ЧАНГАРЛЫГ ЭМЧЛЭХ ДЭ… 9 цагийн өмнө
350 ГАРУЙ АЛБА ХААГЧ, АХМАД АЖИЛТНЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖЭЭ 11 цагийн өмнө
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 13 цагийн өмнө
21 АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ УДИРДЛАГУУДЫГ "ЯПОНЫ ЛИБЕРАЛ АН-ЫН СУРГАЛТАД… 13 цагийн өмнө
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
МОНОСЫН УУЛЗВАРААС ЭМЭЭЛТ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ₮3.3 ТЭРБУМААР ГЭРЭЛТҮҮЛН… 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЖЭЭ 13 цагийн өмнө
ЗАЛУУСЫН САНАА, ШИЙДЛЭЭР ПАРЛАМЕНТЫН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ УЛАМ САЙЖРУУЛНА Өчигдөр
УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯ 2026” АЗИЙН НАА… Өчигдөр
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ Өчигдөр
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… Өчигдөр
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… Өчигдөр
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ Өчигдөр
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА Өчигдөр
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА Өчигдөр