НҮҮРСНИЙ ХЭРЭГ: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮНД ДАВТАН ТОМИЛОГДООД БАЙДАГ Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОР-ЭРДЭНЭЭС АМ АСУУЯ!!!

Admin
20 цагийн өмнө

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнийг олон нийт эчнээ танидаг болоо биз ээ. Ахынхаа араас албан тушаалд дэвшиж, Ардын намын ач буяныг хүртэж яваа олон дүү нарынх нь нэг.

“Дорнод газар” ХХК, “Дорнод гурил” ХХК зэрэг Х.Болорчулууны хамаарал бүхий компаниудад хувьцаа эзэмшигч тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүн гэж явдаг. Нүүрсний хэрэг дэгдэж, “Эрдэнэс Тавантолгой”  дэнжигнэсэн өнөө үед Х.Болор-Эрдэнэ мэтийн ТУЗ-ийн гишүүд таг чиг.  Элдэв юманд нэр хавчуулагдахгүй л өнгөрч байвал болоо гэсэн аятай чимээгүй суусаар...

Түүнийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хараат бус гишүүнээс томилоод хуулийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлсөн ч тухайн өдрөө буцаан томилж, өдгөө хүртэл ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

Уг нь хараат бус гишүүн гэдэг бол тус компани дахь хувьцаанаас эзэмшиж буй Монголчуудынхаа эрх ашгийг эхэнд тавьж, байр сууриа илэрхийлж, бодит үр дүнтэй ажиллах ёстой. Гэтэл ХАРААТ БУС ГИШҮҮН гэх статустай явсаар ирсэн Х.Болор-Эрдэнэ ус балгасан аятай өдийг хүрсэн нь сонин байна. Эсхүл асуудал эхлэхээс өмнө албан тушаалаа өгчихсөн үү?.

Ямартаа ч ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н өнгөрсөн одоогийн хараат, хараат бус ТУЗ-ийн гишүүдээс ам асуух хэрэгтэй, бас эрхтэй.

Х.Болор-Эрдэнийн тухайд хэдэн зүйл онцлоход,  2019 оны ХОМ-тээ “Монголиан энэржи” ХК, “Туркойз Хилл Ресурс” ХК, “Апле сток” гэхчлэн компаниудад хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулсан газруудаа нэрлэсэн байдаг. Эдгээрээс “Туркойз Хилл Ресурс” ХК-нд хувьцаа эзэмшдэг асуудал нь өндрөө авч, олон нийтийг нэлээн гайхшралд оруулж байсан санагдана. Харин хоёрхон жилийн дараа буюу 2021 онд хувьцаа эзэмшдэг компаниудаас нь ганцхан “Дорнод газар” ХХК тунаж үлдсэнийг та бүхэн доорх баримтаас харж болно.

 Нээлттэй мэдээллийн opendata.mn дата сайтад байршуулсан түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс /ХОМ/ бас нэг сонирхол татаж байгаа зүйл байдаг. Өөрийн болон гэр бүлийн орлого нь 2019 онтой харьцуулахад 2021 онд харьцангуй буурсан ч гадаад, дотоодын банкны хадгаламж, үл хөдлөх хөрөнгө, авлаганых нь мөнгөн дүн нэмэгдсэн.



За энэ ч яахав жижиг асуудал, хөнгөн жишээ гээд бодчихъё. Тэгвэл эрхэм сайдын дүү Х.Болор-Эрдэнийн ажлын туршлага, ажилласан байдалтай танилцвал бүр “элэг” авна.

Энгийнээр тайлбарлахад, цагдаагийн офицероос бүхэл бүтэн “Монголросцветмет”-ийн захирал, төд удалгүй “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн болоодохсон. Өдгөө “Дорнод газар” ХХК-иараа байж боломгүй гэмээр тендерүүдийг аваад сууж байдаг том бизнесмен.

Байж боломгүй гэдэг нь ахын нөлөө, арын хаалгаар компанийнхаа чиг үүргээс гажсан, давсан хамаг л тендерүүдийг хамдагт оршино. /Тендертэй холбоотой баримт мэдээллийг цувралаар хүргэх болно/.

Үүгээр ийм нөлөөлөлтэй, ийм тодотголтой хүн хэл амтай албан тушаалд “ард түмний талд” нэрийдлээр томилогдсон юм бол эргээд олон нийтийн эрх ашгийн төлөө өнөөдрийн энэ нөхцөл байдалд гарч ирж, дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй юм биш үү гэдгийг онцолж байна. Ичих булчирхай гэж ер нь байна уу?.

ТУЗ-ийн хараат бус гишүүн ямар эрх, үүрэгтэй юм бэ?

Компанийн тухай хуулийн 79.4-т “Төрийн болон орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн энэ хуулийн 76.1, 79.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй: https://legalinfo.mn/mn/detail/310

79.4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авалтын талаар санал боловсруулах;

79.4.2.гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн зарчимд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих” гэжээ. 

Тэгэхээр нэг талаараа худалдан авах ажиллагааны талаарх  мэдээлэл авах, ямар нэг байдлаар оролцох эрхтэй, нөгөө талаараа  асуудлыг бие даасан байр сууринаас харж, шүүмжлэх эрх, үүрэгтэй аж.

 Харамсалтай нь, "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр ТУЗ-ийн гишүүд болоод хараат бус гишүүд нь яг ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ. Яагаад өнөөдөр ийм  байдалд хүрэв.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 2026/09/10
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 2026/09/10
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 2026/09/10
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 2026/09/09