Л.Гүндалай АН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ илэрхийлэв


Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо өнөөдөр хуралдаж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Намын даргаа сонгох журмаа өнөөдрийн хурлаас батална гэж ойлгосон. Миний хувьд АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ энэ асуудал өнөөдөр шийдэгдэхгүй. Монгол Улсын хуулиар нэг хүн хоёр намд гишүүнчлэлтэй байж болохгүй. Ард түмний намын гишүүнчлэлээс би албан ёсоор гарсан. Намын даргын ажлыг өөр хүнд шилжүүлсэн. Хоёр жилийн өмнө би АН-ын даргын сонгуульд нэр дэвшээд М.Тулгат гэдэг залууд ялагдаж байсан. Одоо бодохоор инээд хүрээд байдаг. Дараа нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнд өрсөлдөөд С.Эрдэнэд бас ялагдсан. Нэг ийм зүйл болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол АН-д гишүүнээр элсээд, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байгаагийн илрэл юм. Би Ардчилсан намыг ялалтад хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна" гэлээ. 

Дашрамд дуулгахад, Ардчилсан нам хоёр талд хуваагдаад байсан асуудлыг шийдвэрлэхээр Эвлрэлийн Ажлын хэсгийг байгуулж, тус Ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, дотоод асуудлаа шийдвэрлэсэн хэмээн мэдэгдсэн юм. Улмаар ирэх сонгуулиудад нэгдэж оролцоно гэдгээ хэлсэн. Тэгвэл өнөөдрийн ҮБХ-ны хуралд нийт 300 гаруй гишүүн оролцож, АН-ын даргаа тодруулах журмаа батлахаар болсон аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29