САЙД НАРТАА ТЕНДЕРЭЭР ХОРИГ ТАВЬСАН МАН, “ТЕНДЕРЭЭР ГАРШСАН” Х.БОЛОРЧУЛУУНААРАА ХАРИУЦЛАГА ЯРЬЖ ЧАДАХ ЭСЭХЭЭ БАТЛА!


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт давхар дээлтэй хэд хэдэн сайд нар бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун. Хувьдаа гурилын үйлдвэртэй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж баахан баалуулсан ч “САЙДЫН СУУДАЛ” ард иргэдийн талд шийдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, олны эсэргүүцлийг үл тоон түүнийг ХХААХҮ-ийн сайдаар томилсон байдаг.

Ашиг сонирхлын зөрчилтэй сайд гэдэгт тэр “Бүх хувьцаагаа зарчихсан” гэдэг ганцхан хариултаар олны амыг тагласан. Х.Болорчулуун гишүүн хоёр удаа сонгогдсон гэдэг утгаараа Ерөнхий сайдын шалгуурыг хангасан байж болох ч Хөдөө аж ахуйн сайдаар ажиллах боломжгүй хүн гэдгийг олон зүйлээр нотолж болно.

Дорнод аймгаас хоёр ч удаа сонгогдсон Х.Болорчулуун гишүүний хувьд 2021 он хүртэл "Дорнод Гурил" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байсан. Та бүхэн анзаарч байгаа бол 2021 он хүртэл гэж байгаа биз.

Тэрбээр компаниа хамаарал бүхий этгээдүүддээ шилжүүлээд ердөө хоёрхон жил болж байгаа гэсэн үг. Тэгсэн хэрнээ ашиг сонирхлын зөрчилгүй гэж элийрэх энэ сайдаа эргэж харахгүй бол ёстой л Ж.Мөнхбат гишүүний хэлдгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Х.Болорчулуун гишүүн болох төлөвтэй байгааг нуух юун.

Түүнээс гадна "Хишиг агро" компанид 2021 он хүртэл Х.Болорчулуун 100 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Тус компанийн захирал Дагвадорж Жавзан нь Х.Болорчулууний "Дорнод гурил" ХХК-д хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хамаарал бүхий этгээд гэж болно. "Хишиг агро" ХХК-ийн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Энэ хоёрхон жишээг харахад л салбарын сайдад яавч тохирохгүй хүн юм.

Сайд болох тохироогоо хийгээд эхэлмэгцээ дээрх хоёр компаниа бусдад шилжүүлсэн нь тодорхой байхад ашиг сонирхлын зөрчил гэж үзэхгүй байгаа нь учир дутагдалтай байна.

ЖИЧ:  “Ашиг сонирхлын тухай” хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэдэг заалт бий. 

Түүнчлэн, сүүлд Ерөнхий сайд УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийх үүрэг чиглэл өгсөн.

Гэвч Х.Болорчулууны хамаарал бүхий этгээдүүд болон өөрийнх нь эзэмшлийн компаниудын хийсэн тендерийн булхай, асуудлыг  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа илчилж, Дорнодынх нь иргэд сөхөж тавьсаар байхад хариуцлага ярихгүй өдийг хүрч байгааг гайхах.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХДЗХЯ-наас хуулийн төсөл өргөн барихаар боловсруулж байгаа хэдий ч энэ хууль батлагдаж, хэрэгжих гэсээр байтал Х.Болорчулуун мэтийн сайд, дарга нарын хамаарал бүхий этгээдүүд төрийн тендерийг хайр найргүй авч, завшсан асуудал шийдэгдэхгүй дарагдаад өнгөрөх нь.

Өнгөрсөнтэй нь юм ярьж чадахгүй өнөөдрийг хүрсэн юм бол ядаж энэ хуулиа яаравчлуулж, төрийн тендерийг төрөл садан нь авдаг байдлыг таслан зогсоох учиртай.

Гагцхүү иргэд олон нийт шударга ёс, тэгш боломжийг шаардаж байна. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаандаа шударга ёс, иргэддээ тэгш боломж олгох зарчим баримталж ажилла. Ашиг сонирхлын зөрчилтэй байж болох Х.Болорчулуун мэтийн сайд нараасаа эхэлж хуулиа хэрэгжүүл!.

Адаглаад “Дорнод гурил” ХХК-ийн ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээлийн асуудалд хэн ч хариуцлага ярихгүй байгаа нь сонин  байна. Өөрөөр хэлбэл, Х.Болорчулуун сайд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогдсон тухай мэдээлэл хэвлэлүүдэд нэг бусаа удаа гарч байсан шүү дээ.

Цаашлаад Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэтэй холбоотой эрчим хүчний салбараас өч төчнөөнөөр нь авсан тендерийг яагаад шалгахгүй байгаа юм бэ гэдэг дээр салбарын сайд Х.Нямбаатар,  Засгийн газраас хариулт нэхэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ФРАНЦЫН ИРГЭДИЙН ДУНД АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ ҮЗЛИЙН АСУУДЛААР САНАЛ АС… 6 цагийн өмнө
2026 ОНД ДЭЛХИЙН 6 ТИВД НЭГДСЭН ЦЭЭЖ БИЧГИЙН ШАЛГАЛТ АВНА 6 цагийн өмнө
ТУСК: ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨНӨӨГИЙН ҮЙЛ ЯВДАЛ ОРОСЫН ТАЛД АШИГТАЙГААР ЭРГЭЖ … 6 цагийн өмнө
“ORION” ХӨЛӨГ ДЭЛХИЙН ТОЙРОГ ЗАМААС ГАРЧ, САРЫГ ЧИГЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
КИРГИЗ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА 8 цагийн өмнө
"МАН-ЫН ЗОДООН ДУУСААГҮЙ УЧРААС УИХ-ЫН ДАРГАА ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА" 8 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМГИЙН101 БАГШ МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛСЭН СEРТИФИКАТАА … 9 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БҮС БОЛОН ЦАГИЙН ХУВААРЬ 11 цагийн өмнө
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН ХУВААРЬ 11 цагийн өмнө
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ ӨДРҮҮДИЙН БАЙДЛААР НИЙТ НУТГИЙН 15 ХУВЬД ЦАСТА… 11 цагийн өмнө
НЕФТИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭХ ҮҮ? Өчигдөр
ТРАМП НАТО-ООС ГАРАХААр СҮРДҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЯПОН, ФРАНЦЫН ТАЛУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮ… Өчигдөр
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫН БЭЛГЭДЭЛ ЦООХОР ИРВЭС БОЛЛОО Өчигдөр
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ДЭМ… Өчигдөр
ХЯТАДЫН УХАНЬ ХОТОД РОБОТ-ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД ДОГОЛДОЛ ГАРСНААС ЗАМЫН … Өчигдөр
САРЫГ ЗОРИХ “АРТЕМИД-2” АЯН ЗАМДАА ГАРЛАА Өчигдөр
"БУСАДДАА АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОХ ЁС СУРТАХУУН НАДАД БИЙ" Өчигдөр
ТРАМП АРД ТҮМЭНДЭЭ ХАНДСАН МЭДЭГДЭЛДЭЭ ДАЙНЫГ БОГИНО ХУГАЦААНД ДУУСГАВ… Өчигдөр