Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын Монголд ирсэн шалтгаан С.Баярцогт байв


Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Нүүрсний хэрэг"-т нэр холбогдон АТГ-т байцаалт өгснийхөө дараа эрүүл мэндийн шалтгаанаар гэж хэлээд БНСУ-ыг зорьсон байдаг. Түүнийг хэргээс зугтаж  гадагшаа зугтлаа, буцаж ирэхгүй хэмээж байсан. Тэгвэл Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд эх орондоо буцаж ирж, Жүдо бөхийн УАШТ-ийг үзэж суугаа зураг цацагдсан юм.

Түүний эх орондоо буцаж ирсэн шалтгааны учир  өнөөдрөөс тайлагдаж байна. Тэрбээр С.Баярцогтыг цагаатгасан шүүгчийг шалгуулах өргөдлөө Үндсэн хуулийн цэцэд өглөө. Тодруулбал Х.Баттулга цэцийн гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийж Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт нарыг шалгахыг шаардаж буйгаа хэллээ.

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан АН-ын ҮБХ-ны хурлаар С.Баярцогт нарын зургаан хүн намын даргад өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн. Эдгээр хүмүүсийн нэг нь АН-ын тамгыг атгах нь бараг тодорхой болоод байгаа. Учир нь хоёр хуваагдаад тамгаа булаацалдаж байсан АН-ынхан нэг талдаа гарч ирэх сонгуулиудад нэг туган дор оролцохоор болсон. Харин нэр дэвшигчдээс С.Баярцогт сонгогдох магадлал өндөр байгаа тул экс Ерөнхийлөгч ийнхүү яаран сандран эх орондоо ирж, ҮХЦ-ийг зорьж буй нь энэ аж. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29