Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтад оролцов


Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж буй “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын “Өмнөдийн дуу хоолой: Хүн төвтэй хөгжил” сэдэвт өндөр түвшний нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцож, үг хэлэв.

“Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтаар дэлхий дахинд нүүрлээд буй геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт, инфляцын өсөлт, эрчим хүч болон хүнсний хомсдол, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг хөгжлийн сорилтуудыг даван туулахад Өмнөдийн Ертөнцийн буюу хөгжиж буй орнуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой санал, санаачилгыг нэгтэн дэлхий нийтийн анхааралд хүргэж, Их 20-ийн түвшинд хэлэлцүүлэхийг зорьж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ манай оюун санааны хөрш, Стратегийн түнш Бүгд Найрамдах Энэтхэг Улс Их 20-ийн бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргээд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын эрх ашиг, дуу хоолойг Их 20-ийн бүлэгт хүргэх зорилгоор “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтыг санаачлан зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас 2022 онд эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч мэдээлэл хийгээд Засгийн газар 2023 оныг эдийн засгийн өсөлтөд чиглүүлэхээр зорин ажиллаж буйг танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудаа сэргээж, коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог Тавантолгойн орд, зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тавд ордог Оюу Толгойн ордоос олборлож буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг мэдээлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Хөгжиж буй орнуудын 77-гийн Бүлгийн сайд нар улс хоорондын тэнцвэргүй харилцаа, эдийн засаг, дэд бүтцийн тэгш бус байдлыг арилгах зорилгоор олон улсын эдийн засгийн бүтэц, тогтолцоог шинэчлэх шаардлагатай хэмээн санал нэгдсэнийг онцлон тэмдэглээд Монгол Улсын нэгэн адил Далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 улсууд бүгд Өмнөд Ертөнцөд харъяалагдаж байгаа тул эдгээр бүлэг орнуудын дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийг сайжруулах, олон улсын өртгийн сүлжээнд нэгдэх нөхцлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих саналыг Их 20-ийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчид болон олон улсын санхүү эдийн засгийн байгууллагуудад илэрхийлэхийг Их 20-ын бүлгийг даргалагч Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигоос хүсэв.

"Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын нээлтийн хуралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди даргалсан бөгөөд хоёр өдрийн турш цахим хэлбэрээр нийт 10 салбар хуралдаан зохион байгуулагдана. Нээлтийн хуралдаанд Гайана, Вьетнам, Мозамбик, Сенегал, Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Монгол, Бангладеш, Камбож, Тайланд, Папуа Шинэ Гвиней Улсын Ерөнхий сайд нар оролцов.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07