"Бармон" ХХК-ийн Хөгжлийн банкны зээлийн мөнгөнөөс ​Ш.Үнэнбат нягтлантайгаа нийлж 9.3 тэрбум төгрөгийг бэлнээр авчээ


“БАРМОН” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Үнэнбат нягтлантайгаа нийлж Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөс 9.3 тэрбум төгрөгийг бэлнээр авсан тухай Хөгжлийн банкны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр дурдлаа. Тодруулбал, сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “БАРМОН” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 13.8 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалттай холбоотойгоор Шинжээчийн гаргасан дүгнэлтэд үндэслэн дараах хоёр асуудлын хүрээнд тус компанийн захирал Ш.Үнэнбатаас тодруулж хариулт авсан байна.

-Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хийхгүй байгаа талаараа орон сууцны ипотекийн зээл авсан иргэдийн эргэн төлөлт 5 жилийн хугацаатай учраас түүнээс шалтгаалан манай компани зээлээ төлөхгүй байгаа гэж хариулж байна. Гэтэл иргэд зээлээр худалдан авсан орон сууцныхаа эргэн төлөлтийг, хүүгийн хамт сар бүр төлж байгаа.  Иргэдийн төлж буй уг мөнгөөс яагаад зээлээ төлж болохгүй байна вэ?
-Зээлийн зарцуулалт дээр хийсэн Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 9.3 тэрбум төгрөгийг бэлнээр гаргаж авсан байна. Уг мөнгийг яг юунд зарцуулсан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү! хэмээн тодруулахад,

"Бармон" ХХК-ийг төлөөлөн гэрчээр оролцож буй Ш.Үнэнбат "Одоогоор ипотекийн зээлээ төлсөн иргэдийн мөнгө манай дансанд хуримтлагдсан байгаа. Хөгжлийн банкны гомдлоор хуулийн байгууллагуудад хариуцагчаар татагдан, шалгагдаж байгаа учраас гүйлгээ хийж болохгүй байгаа. Харин их хэмжээний бэлэн дүнтэй гүйлгээний тухайд туслан гүйцэтгэгч компаниудын ажлын төлбөрт өгсөн мөнгө болов уу" гэх хариултыг өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29