УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: ​Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг адил тэгш анхаарч үзэх ёстой


Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан гаргасан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийх талаар хуульчид болоод иргэд санал сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.

Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Гэхдээ энэ хуульд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх чөлөөг адил тэгш анхаарч үзэх ёстой.  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ын 19 дүгээр зүйлд хүний үзэл бодлоо хэлэх эрхийг тунхаглан баталгаажуулсан.  

Мөн тус Пактын 20 дугаар зүйлийн 2-т “Алагчилан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно” гэж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний хязгаарлалтын зохих шаардлагыг тусгаж өгсөн. Тэгвэл энэхүү өргөн барьсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлал нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нийцсэн байх гэж найдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн зааж, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйг тунхагласан байдаг.

Гэтэл арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл зэрэгт нь үндэслэн хэн нэгнийг, эсхүл хэсэг бүлэг хүнийг үзэн ядах хандлага гаргасан, эсхүл тэдний эсрэг хүчирхийллийг хөхүүлэн дэмжихүйц олон нийт рүү чиглэсэн үг хэллэг бүхий контент, мэдээллүүд нийгмийн сүлжээнд түгээмэл байна. 

Хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээн дэх мэдээллийг төрөөс, хуулиар зохицуулах нь нэг талаас түүнд өртөж байгаа хүн, хүмүүсийн эрхийг хамгаалах мэт боловч нөгөө талаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлахгүй байх ёстой юм. Тийм учраас энэхүү хуулийн төсөлд хүний эрхийн мэдрэмжтэй хандаж холбогдох судалгаануудыг хийх ёстой. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт болон олон нийтийн “media literacy” буюу хэвлэл мэдээллийн боловсролыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн дэвшил хийх нь зүйтэй гэдгийг хэлмээр байна.

Цахим орчинд үзэн ядах үг хэллэг маш хурдтай, өргөн хүрээг хамран тархаж, хувь хүн, хэсэг бүлэг хүний эрхэд халдаж байгаа боловч энэ талаар хийсэн судалгаа, үзэн ядахын үг хэллэгийг тарааж түгээхийн эсрэг чиглэсэн судалгаа манай улсад байхгүй байна. Цахим хөгжлийн яам энэхүү төслийг боловсруулах явцдаа ямар судалгаанууд хийсэн бэ, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ИНБ-уудын саналыг авсан уу?

-Энэ хуулиар Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг дэмжсэн, үүргээ биелүүлэхийг уриалсан ямар заалтууд орж байгаа вэ? Хэвлэл мэдээллийнхэн болон бусад талыг оролцуулах нөлөөллийн ажлуудыг яаж хийх вэ?  Тухайлбал, 
1. Зарим сэтгэгдлийг шууд устгах. Цахим хэвлэл мэдээллээр үзэн ядах үг хэллэгт өртсөн хүмүүс тухайн редакци, хэвлэл мэдээллийн зөвлөл эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргаж байж сэтгэгдлийн хэсгийг устгуулж байна. Гомдол гаргаагүй үед тухайн сэтгэгдлийн хэсэгт үзэн ядах үг хэллэг тэр хэвээрээ үлдэж байна. Тиймээс олон нийтийн зүгээс гомдол санал хүлээлгүйгээр зарим илт үзэн ядахын үг хэллэгийг нийтэд тархаж өдөөн турхиралт болохоос урьтаж шууд устгаж байхыг санал болгож байна.
2. Эмзэг сэдвээр, жишээлбэл ЛГБТ хүмүүстэй хийсэн ярилцлага, бэлгийн хүчирхийллийн хохирогчийн тухай мэдээлэл зэрэг хүний эрх, гэмт хэрэгтэй холбоотой бүтээлийн дор сэтгэгдэл оруулахгүй байх зохицуулалт хийх.

-ХБНГУ-д 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Нийгмийн мэдээллийн сүлжээнд сахиулах хууль нь “Fake news” буюу хуурамч мэдээ, үзэн ядах үг хэллэгийг хязгаарлах зорилготой юм. Ийм мэдээллийг байршуулсан платформын зүгээс тухайн контентыг 24 цагийн дотор устгах буюу блоклох үүрэг хүлээж байгаа бөгөөд арга хэмжээ аваагүй тохиолдолд 50 хүртэлх сая еврогийн торгууль төлөхөөр хуульчилсан байдаг.

2018 оны эхний хагас жилийн үр дүнгээс үзэхэд, Facebook 362, Twitter 28,645, YouTube 58,297, Google+ 1,277 контентыг уг хуулийн дагуу устгах буюу блоклох үйл ажиллагаа явуулснаа тайлагнасан байна.Тэгвэл Энэ хуулийн төсөл батлагдсанаар сошиал сүлжээний эдгээр дэлхийн том компаниудтай ЗГ-ын зүгээс хамтран ажиллах тухайд ямар дэвшил гарах вэ? хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29