Албан тушаалын даллага авсан Х.Булгантуяа 2024 онд дахин нэр дэвших эрхтэй болов


Эрх баригч намын эмэгтэйчүүдийн холбоо буюу НАМЭХ-ны ээлжит их хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Уг хурлаар холбооныхоо нэрийг өөрчилж, дүрэмдээ ч өөрчлөлт оруулав.Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хэмээх нэрээ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчиллөө. Тус холбоо нэрээ анх удаа өөрчилж байгаа нь энэ биш юм. 1994 онд байгуулагдсан энэхүү холбоо анх Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн нэртэй байв. Улмаар 1998 онд Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, 2010 онд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилж байсан юм.

Ингээд энэ өдрийн хамгийн чухал үйл явдал болох тэргүүнээ сонголоо. Хурлаас өмнө НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн төлөөх гол өрсөлдөөн одоогийн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нарын хоооронд явагдана хэмээн олон хүн таамаглаж байсан ч таамаг эвдэгдэв. Д.Сарангэрэл залуучууддаа зайгаа тавьж өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэнээр жагсаалтаас гарав. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн нь биеллээ орж тэрбээр СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов. 

Ойрын үед албан тушаалын даллагатай байгаа Х.Булгантуяа ийнхүү намынхаа эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэх болсон юм. Ингэснээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Боомтын сэргээлтийн үндэсний хорооны дарга, СДМЭХ-ны тэргүүн Х.Булгантуяа 2024 оны сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулж авлаа. Хэдий хуулинд зааж өгөөгүй ч намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн сонгуульд нэр дэвшдэг жамтай. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29