"Өргөө" амаржих газрын захирлаар Ж.Энхцэцэгийг буцаан томилохоор болсон гэх мэдээлэл худлаа гэв


Нийслэлийн "Өргөө" амаржих газрын даргаар ажиллаж байсан Ж.Энхцэцэгийг ёсзүйн алдаа гаргасан хэмээн өнгөрсөн оны аравдугаар сард тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдын захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан. 

Ж.Энхцэцэгийн хувьд ёсзүйн алдаа гаргаагүй хэмээн мэдэгдэж, тус амаржих газрын эмч, ажилтнуудтай холбоотой ажил үүргийн ноцтой алдаануудын талаар хэвлэл мэдээллээр дэлгэсэн. Улмаар уг асуудалтай холбоотойгоор Засгийн газраас шалгалтын Ажлын хэсэг байгуулж, "Өргөө" амаржих газарт өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан юм. Тэгвэл тус шалгалтын үйл ажиллагаа дуусаж, дүгнэлтээ гаргасан бололтой. 

Эх сурвалжийн хэлж байгаагаар ЗГХЭГ-ын шалгалтын дүнг үндэслэн  "Өргөө" амаржих газрын захирлаар Ж.Энхцэцэгийг буцаан томилохоор болсон байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт Ж.Энхцэцэгийг дуудаж уулзан шалгалтын дүнг танилцуулсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл уг мэдээлэл худлаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлэв. Тэрбээр "Өөрийнх нь хүсэлтээр өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан ч эргүүлэн томилох шийдвэр гаргаагүй" гэх тайлбарыг хэвлэлд өглөө. 



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29