Хөгжлийн банкны захирлаар ажилласан Н.Мөнхсүх 61 сая төгрөгийн тэтгэмж авчээ


Хөгжлийн банк 2020 онд ажлаас чөлөөлөгдсөн 14 хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж олгожээ. Тэтгэмж авсан хүмүүс дотор тухайн үед Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхсүх байгаа бөгөөд тэрбээр 61 сая төгрөгийн тэтгэмж авсан байна. Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр гэрчээс тодрууллаа.

Б.Энхбаяр: Та 61 сая төгрөгийн тэтгэмж авсан уу?

 Гэрч Н.Мөнхсүх: Хөдөлмөрийн гэрээний дагуу ТУЗ-өөс шийдвэр гаргаж, тэтгэмж олгосон.

 Б.Энхбаяр: Энэ чөлөөлөгдсөн хүмүүст ямар үндэслэлээр тэтгэмж өгсөн вэ?

 Гэрч Н.Мөнхсүх: Намайг очиход Хөгжлийн банк 144 хүний орон тоотой байсан. Бүтцийн өөрчлөлт хийгээд 140 хүний орон тоотой болгосон. Бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан хүмүүст хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж олгогдсон.

 Б.Энхбаяр: Та Хөгжлийн банкны удирдлагаар хэдээс хэдэн онд ажилласан вэ?

 Гэрч Н.Мөнхсүх: 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл

 Б.Энхбаяр: Хөгжлийн банкны захирлаас өмнө ямар албан тушаал хашиж байсан вэ? Одоо хаана ажилладаг вэ?

 Гэрч Н.Мөнхсүх: Сангийн яамны Төрийн сангийн газарт ажиллаж байсан. Одоо Төрийн сангийн газарт ажиллаж байгаа.  

 Б.Энхбаяр: Таныг хэн Хөгжлийн банкны захирлаар томилсон вэ?

 Гэрч Н.Мөнхсүх: Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Сангийн яам байсантай холбоотойгоор Сангийн яамны сайд, ТНБД, газрын дарга санал болгож, томилсон.

 Засгийн газрын тогтоолыг зөрчсөн Хөгжлийн банкны энэхүү шийдвэрт Үндэсний аудитын газраас зөрчлийг арилгах тухай акт тавьсан бөгөөд тухайн акт өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. 

Хөгжлийн банкны захирлаар ажилласан Н.Мөнхсүх 61 сая төгрөгийн тэтгэмж авчээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06
АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ОЛОН НИЙТИЙН САЙН САЙХНЫ ХӨГЖИЛД ЗАРЦУУЛАХ Х… 2026/08/06
ТАТВАРЫН ӨРТЭЙ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ ААН-ҮҮДИЙН ДАНСЫГ БИТҮҮМЖЛЭХГҮЙ 2026/08/06
ДУНДГОВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2026/08/06
ДУУЧИН РИАННА УРГАЦЫН БАЯРТ ЗОРИУЛСАН КАРНАВАЛД ОРОЛЦЖЭЭ 2026/08/06
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 8 ХУВЬ БОЛГОХ ӨРГӨДӨЛД 14 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ДЭ… 2026/08/06
Н.УЧРАЛ: БЕНЗИН НИЙЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙГАА ХЭНД Ч НЭЭЛТТЭЙ 2026/08/06
АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН XI ТЭМЦЭЭН МОН… 2026/08/05