Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга М.Шентоп-т эмгэнэл илэрхийлэв


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өчигдөр (2023.02.07) Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-т эмгэнэл илэрхийллээ.

 

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ДАРГА

ЭРХЭМСЭГ НОЁН МУСТАФА ШЕНТОП ТАНАА 

Эрхэмсэг ноён дарга аа, 

Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, иргэдийн байр орон сууц нурж, үлэмж гарз хохирол учирсанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. 

Байгалийн гамшигт үзэгдэл болж буй энэ хүнд цаг мөчид бид Туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлэхийн ялдамд Бүгд Найрамдах Турк Улс энэхүү хохирол, сүйрлийг дэлхий нийтийн сайн санаат анд нөхдийн хамт даван туулна гэдэгт итгэлтэй байна.

 

Гүнээ хүндэтгэсэн,

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ФРАНЦЫН ИРГЭДИЙН ДУНД АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАХ ҮЗЛИЙН АСУУДЛААР САНАЛ АС… 4 цагийн өмнө
2026 ОНД ДЭЛХИЙН 6 ТИВД НЭГДСЭН ЦЭЭЖ БИЧГИЙН ШАЛГАЛТ АВНА 4 цагийн өмнө
ТУСК: ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨНӨӨГИЙН ҮЙЛ ЯВДАЛ ОРОСЫН ТАЛД АШИГТАЙГААР ЭРГЭЖ … 4 цагийн өмнө
“ORION” ХӨЛӨГ ДЭЛХИЙН ТОЙРОГ ЗАМААС ГАРЧ, САРЫГ ЧИГЛЭЛЭЭ 5 цагийн өмнө
КИРГИЗ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА 6 цагийн өмнө
"МАН-ЫН ЗОДООН ДУУСААГҮЙ УЧРААС УИХ-ЫН ДАРГАА ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА" 7 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМГИЙН101 БАГШ МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛСЭН СEРТИФИКАТАА … 7 цагийн өмнө
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БҮС БОЛОН ЦАГИЙН ХУВААРЬ 9 цагийн өмнө
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН ХУВААРЬ 9 цагийн өмнө
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ ӨДРҮҮДИЙН БАЙДЛААР НИЙТ НУТГИЙН 15 ХУВЬД ЦАСТА… 9 цагийн өмнө
НЕФТИЙН ХЯМРАЛ НҮҮРЛЭХ ҮҮ? Өчигдөр
ТРАМП НАТО-ООС ГАРАХААр СҮРДҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЯПОН, ФРАНЦЫН ТАЛУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮ… Өчигдөр
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫН БЭЛГЭДЭЛ ЦООХОР ИРВЭС БОЛЛОО Өчигдөр
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ДЭМ… Өчигдөр
ХЯТАДЫН УХАНЬ ХОТОД РОБОТ-ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭНД ДОГОЛДОЛ ГАРСНААС ЗАМЫН … Өчигдөр
САРЫГ ЗОРИХ “АРТЕМИД-2” АЯН ЗАМДАА ГАРЛАА Өчигдөр
"БУСАДДАА АЖИЛЛАХ БОЛОМЖ ОЛГОХ ЁС СУРТАХУУН НАДАД БИЙ" Өчигдөр
ТРАМП АРД ТҮМЭНДЭЭ ХАНДСАН МЭДЭГДЭЛДЭЭ ДАЙНЫГ БОГИНО ХУГАЦААНД ДУУСГАВ… Өчигдөр