Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа


Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлахаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин ажиллана.
 
Авлигатай тэмцэх таван ажиллагаа:
 
Нэг. Шүгэл ажиллагаа
●      Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;
●      Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;
●      Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.
 
Хоёр. Шүүр ажиллагаа
●      Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
●      Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;
●      Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;
●      Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх
 
Гурав. Шувуу ажиллагаа
●      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;
●      Эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
●      Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.
 
Дөрөв. Шилжүүлэн авах ажиллагаа
●      Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
●      Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.
 
Тав. Шил ажиллагаа
●      Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;
●      Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;
●      Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;
●      Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ.
Энэхүү таван “Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзэж байна.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07