Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр


Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг таниулах, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөгөө хамгаалах болон мэдээлэх үүргээ сануулах зорилгоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг.

ЮНЕСКО-гийн 26 дугаар Ерөнхий бага хурлын тогтоолын дагуу НҮБ-ын 48 дугаар Ерөнхий ассамблейгаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тунхагласны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийн хөшүүрэг уриатайгаар дэлхий дахинд тэмдэглэж байна.

Энэ өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум-2023" болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах акцыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус форум дээр Монголд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, эвлэл, холбоод, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг байгууллага “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг” уриан дор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаар хэлэлцэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29