ХНХ-ын сайд төсөвт тодотгол хийсэн тохиолдолд нийт хүүхдэд мөнгө олгогдоно гэв

Admin
4 цагийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Төсөвт тодотгол хийсэн тохиолдолд нийт хүүхдэд мөнгө олгогдоно" хэмээн мэдээлсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Өнгөрсөн оны байдлаар, 225 албан хаагч төрөөс цалинжиж байгаагаас 100 мянга нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарынхан байна. 

Статистик мэдээллээс харахад, төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад 400 мянган төгрөгөөр бага байна. 

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд инфляцтай уялдуулж цалингийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн ч өнөөдөр төрийн албан хаагчид, ялангуяа төрийн үйлчилгээнийхэн ихээхэн бухимдалтай байна. Үүн дотроо соёлын салбарынхан хамгийн бага цалин авч байна. 

“Өдгөө төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбарын 30 хуулиар зохицуулж байна. Энэ нь тухайн хууль салбарынхандаа хэр ээлтэй батлагдсанаас хамаарч, цалин урамшууллын түвшин хэлбэлзэлтэй тогтоогдоод байна. 

"Ерөнхийдөө төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг байгаа нь боловсон хүчний дутагдлыг бий болгож байна. Иймд төсвийн тодотгол хийхдээ цалингийн хэмжээг тэгшитгэнэ. Нэн тэргүүнд төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг шийднэ. Дараа нь тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэнэ. Тэтгэвэр нэмэх асуудал дээр тооцоо судалгаа хийж байна. Хүүхдийн мөнгөнөөс маш олон төрийн албан хаагчид хасагдсан. Иймд үүнийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29