Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээг иргэддээ уриалах тухай ярилцлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын талаар Засгийн газрын цахим хуудаснаа мэдээлснийг хүргэж байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ.


Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ. Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.

Илон Маск Монгол Улсын Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форумд ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29