НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ ХУВИЙН ХЭВШИЛД ШИЛЖҮҮЛНЭ


Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГ-уудыг татан буулгах шийдвэр гаргасан. Энэ талаар дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ нь өнөөдрийн байдлаар хог ачилтын 58 машинаар жилдээ 38 мянган рэйсээр, 103 мянга орчим тонн хогийг ачиж, тээвэрлэдэг. Энэ үйл ажиллагааг хийхэд 185 орчим хог ачигч, жолооч, ажилтан алба хаагчид ажилладаг. 58 машины 48 хувь буюу 28 машин нь актлагдах шаардлагатай ч үйл ажиллагаагаа зогсолтгүй үргэлжлүүлдэг ч иргэдийн зүгээс хог ачилтын ажилтай холбоотойгоор өдөр бүр санал, хүсэлт, шүүмжээ илэрхийлдэг. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар дээрх НҮГ-үүдийг татан буулгаж хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр төр данхайсан бүтцээсээ салж, хувийн хэвшилтэйгээ хамтарч дүүрэг, орон нутагт тулгамдсан хогны асуудлыг шийдвэрлэх боломжтойгоос гадна, хог тээврийн үйл ажиллагаанд өрсөлдөөн өрнөж, үүнээс үүдэн парк шинэчлэлтийн ажлууд эрчимжиж Баянзүрх дүүрэг, цаашлаад Нийслэл Улаанбаатар хот хогноосоо салж чадна гэж үзлээ" гэсэн юм.

Дээрх гаргасан шийдвэр нь Улаанбаатар хотын 9 дүүргээс хог тээврийг хувийн хэвшилд шилжүүлж буй анхны тохиолдолд бөгөөд, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн чухал шийдвэр гэж дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үзлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 43 минутын өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 2 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 2 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 2 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 4 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 4 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 4 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 5 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 5 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01