ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ 2023


Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол өмнөх үзүүлбэрүүдээсээ өөр шинэлэг болсныг олон хүн онцолж байлаа. Үнэхээр “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, туслах найруулагчаар ажилласан Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч А.Чингүүн нар эрчтэй, хүчтэй, шинэлэг гайхалтай үзүүлбэрээр дүүрэн ёслол бэлдсэн байв.

Баяр наадмын нээлт Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөг аялгуу, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгтэй.

Эв мөнхийн дуулал бүлэгт эвийн хүч хэмээх агуулга багтана. Монгол Улсад өдгөө Төрийн тахилгат 12 хайрханыг тахиж байна. Тиймээс бид шинэ магтаал зохиосон. Туульс хайлахын тулд магтаал хэрэгтэй. МУГЗ, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж 2 хүүгийн хамт төрийн хан хуураар 12 хайрханыг магтсанаар наадам эхэлнэ.

Их хөлгөн туульс бүлэгт Чингис хааныг дахин төрөхийг эрхшээж хүүхэд төрүүлж буй хатнаар монгол баатрын үр удам битгий тасраасай, дахин агуу баатрыг төрүүлээсэй хэмээн бэлгэшээж буй юм.

Их Монголын заяан цаг бүлэгт Тэмүүжинг хаан ширээнд залахад Их Монголын заяан цаг ирнэ гэж хурайлж байжээ. Энэ нь Монгол Улсад сайхан цаг ирлээ гэж буй юм. Энэхүү бүлэгт ЮНЕСКО-д бүртгэлтэй “Уяхан замбуутивийн наран” дуу эгшиглэнэ. Дэлхийд ганцхан монгол наадам өдөр, наран дор болдог ганц баяр учраас эрийн гурван наадмын үнэ цэн, мөн чанарыг харуулсан үзүүлбэр, дуу хуур эгшиглэнэ.

Гурван цагийн нүүдэл бүлэгт Манжийн дарлал, Эзэн Богдыг залсан, Ардын хувьсгал ялсан хэмээх гурван цагийн хэлхээсээр тусгаар тогтнолоо олж авсныг харуулна.

Алтан тэвшийн хөг аялгуу бүлэгт Улаанбаатар хэмээх алтан тэвшийн хөндийд үүссэн орчин цагийн хөгжмийн хөгжлийг цаг хугацаагаар харуулна.

Дэлхийн Монгол бүлэгт “Welcome to Mongolia” буюу “Монголд тавтай морил” агуулга багтана. Их Хөлгөн туульс манай эриний өмнөх, Их Монголын заяан цаг мянганаар, гурван цагийн нүүдэл зуунаар, Алтан тэвшийн хөндий жарнаар, Дэлхийн Монгол бүлэг одоо, ирээдүй цагийг бэлгэдэн бүгд морин хуурын хөг аялгуу татсанаар холбогдож байгаа. Хоёрхон чавхдастай хөгжмөө дээдлэх ёстой, биднийг дэлхийд гаргах үнэт зүйл юм, үеийн үед байсан гэдгийг бүх бүлэгтэйгээ холбон харуулжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 13 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 14 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 14 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 14 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 14 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 14 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06