ДАРЬ ЭХ ЦОГЦОЛБОРЫН АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА


2022 онд Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29 дүгээр хорооны 700 гаруй иргэдээс та бидний хэлж заншсанаар Зайсан-2, Дарь эх орчмыг тохижуулж өгөх саналыг ирүүлсэн байдаг. Санал хүсэлтийг бодит ажил болгох зорилгоор Дарь эх орчмыг ногоон байгууламж, хүүхэд залуус, гэр бүл найз нөхдөөрөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллүүлэх комплекс болгон тохижуулах саналыг дүүрэг, орон нутгийн удирдлагуудад тавьж байсан. Тэгвэл иргэдийн санал хүсэлт бодит ажил болж өнөөдөр Дарь эх цогцолборын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. 

Дарь эх цогцолборын зураг төсөлд:

✅️ 5Х5 сагсан бөмбөгийн талбай 
✅ 3Х3 Олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбай 2ш
✅ Хөл бөмбөгийн олон улсын стандарт бүхий талбай, үзэгчийн суудал
✅ Волейболын талбай
✅ Чийрэгжүүлэх талбай
✅ Экстрем спортын талбай
✅ Гэрэлт гудамж
✅ Амарч зугаалах ногоон байгууламж зэргийг төлөвлөж Морин сүлд ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэж байна. Тохижилт бүтээн байгуулалтын ажил энэ оны 12 сар гэхэд 100% ашиглалтад орно.

Гүйцэтгэгч компанид тус хэсэг их салхилдаг, үер усны эрсдэлтэй зэргийг тооцоолж чанартай, ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлагатай талаар хэллээ. Мөн бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн дүүрэг орон нутгаас тухайн ойр орчмын иргэдтэй хамтарч заавал мод тарих, үерийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг өглөө.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 1 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 1 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 3 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 4 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 4 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01