313 ӨРХ ТУС БҮРД 5 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ САНАЛ ГАРГАЛАА


Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар 21, 29, 27-р хорооны нутаг дэвсгэрт буусан үерт 360 өрх өртсөн. Одоогийн байдлаар дүүрэг, Нийслэлээс хамтарч шуурхай ажилласны үр дүнд 9.978 тн лаг шавар цэвэрлэж, бүх айлыг эрчим хүчээр хангаж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, зам хүчитгэх ажлуудыг хийж байна. Мөн сайн дурын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс өгсөн хандивыг 312 өрхөд хүлээлгэн өгсөн.

Орон гэргүй болсон, гэрийн хэрэгцээ шаардлагатай 47 өрхөөс 20 өрхөд шаардлагатай гэрийг Нийслэлийн Засаг даргаас гарсан шийдвэрийн дагуу хүлээлгэн өгсөн. Үлдсэн 27 өрхөд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө, хандивын тусламжтайгаар гэрийн асуудлыг шийдвэрлэж байгаа талаар мэдэгдлээ. Мөн энэ үеэр дараах саналыг гаргаж байгааг дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдэгдлээ. Тухайлбал

360 өрхөөс 47 өрхийн гэрийн асуудлыг шийдсэн. Үлдсэн 313 өрх тус бүрд 5 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх саналыг гаргаж байна. 5 сая төгрөг нь нэг талаараа гэрт үзүүлж буй дэмжлэг, нөгөө талаараа байшин орон байраа цэвэрлэх, нөхөн сэргээхэд шаардлагатай зардал. Зардлыг тооцохдоо бид зах зээлийн ханшаар бодож үзэж гаргасан талаар хэлсэн юм. Үүний дараа дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

"21, 27, 29-р хорооны өрх айлуудыг 43-р хороотой харьцуулахад амьдралын анхдагч хэрэгцээ орон байрны хүндрэл учраас бид дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Гэлээ гээд 43-р хорооны асуудлыг хаялаа гэсэн үг биш. Миний бие Нийслэлийн төлөөлөгчийн хувиар 43-р хорооны далан, авто замыг шинэчлэх, иргэн ААН-ын хохирлыг барагдуулах тал дээр санаачилга гаргаж Нийслэлийн ИТХ-д асуудлыг өргөн барина. Энэ санаачилгыг нам харгалзахгүй, улс төржилтгүйгээр дэмжээд явна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 52 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 1 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 3 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 3 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 3 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01