"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам


“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 20.23 цагаас Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Монгол Улс тус наадмыг сарын 23 хүртэл зохион байгуулах бэлтгэлээ хангаад байна. Наадмын нээлтийн үйл ажиллагааны урьдчилсан үзлэг, сургуулилт болж, зохион байгуулагчид олон гэнэтийн бэлэг бэлтгээд байгаа аж. Зүүн Азийн залуучуудын наадам усан спорт, хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг (3х3, 5х5), хөлбөмбөг (футзал), жүдо, ширээний теннис, таеквондо, теннис, волейбол гэсэн үндсэн 10-аас гадна нэмэлт хоёр спортын төрлөөр явагдана. Нэмэлт хоёр төрлийг зохион байгуулагч улсаас санал болгох юм. 

Спортын тэмцээн уралдаануудыг шинээр баригдах спортын төвөөс гадна “Буянт-Ухаа” спорт цогцолбор, Спортын төв ордон, Монголын хөлбөмбөгийн холбооны талбай, футзалын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Степпе арена, УБ палас, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх дахь хөнгөн атлетикийн талбай, МУИС-ийн спорт заал, Баянгол дүүргийн спортын ордон зэрэг газарт явуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлт болон тэмцээний тасалбарыг TICKET.MN веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Сайн дурын 1000 гаруй хүн ажиллана. Нээлтэд 400 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд  наадмыг боксын тэмцээнээр эхлүүлнэ. 

Наадмын бэлгэдэл болох Хаки нь хангарьд, Инга нь галбингаа шувуу юм. Жендерийн эрх тэгш байдлыг хүндэтгэн энэ хоёр шувууг "Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын Наадмын бэлгэдэл болгон сонгожээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 51 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 1 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 3 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 3 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 3 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01