Залуучуудын есдүгээр чуулганыг угтан дэд хэлэлцүүлэг зохион байгуулав


НҮБ-аас 2023 оны Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын байгальд ээлтэй ногоон ур чадвар: Ээлтэй дэлхий ертөнцийг бий болгохын төлөө” сэдвээр зохион байгуулах уриаг дэвшүүлсэн.

Үүнтэй уялдуулан Монголын Залуучуудын Эвсэл  (МЗЭ) нь “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” есдүгээр чуулганыг Монгол Улсын Засгийн газартай хамтран 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Чуулганаар “Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангах нь" зорилгыг дэвшүүлж, чуулган угтсан дэд хэлэлцүүлгүүдийг залуучуудын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд хамаарал бүхий талуудын оролцоог ханган зохион байгуулж байна. 

Өнөөдөр эхний дэд хэлэлцүүлгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгуулж, “Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийн зохицуулалт”, “Залуучуудын сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлууд” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж,  Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх иргэний нийгмийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмын төсөл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээг танилцуулан санал солилцлоо. 

Хэлэлцүүлэгт МЗЭ болон залуучуудын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, МҮХАҮТ-ын залуу бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. 

Хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэсний чуулганд хэлэлцүүлэх баримт бичигт тусгах юм.

ХНХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 14 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 14 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 14 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 14 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 15 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06