“MongolianArt” олон улсын уран баримлын симпозиумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

Admin
14 цагийн өмнө

Олон орны уран бүтээлч оролцсон “MongolianArt” олон улсын уран баримлын симпозиумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Симпозимд оролцож буй Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгосын уран бүтээлчид энэ сарын 21 хүртэл Тэрэлжид байршилтай "Гүрү Эко" цогцолборт уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэд симпозиумын үеэр туурвисан томоохон бүтээлээрээ наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 30-ны хооронд “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг Хаан банкны гадна талбай болон Хаан Галерейд дэлгэхээр зэхжээ. Энэ жилийн “MongolianArt” уран баримлын симпиозумын үзэсгэлэнд 7 орны 9 уран бүтээлч оролцохоос зургаа нь Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр томоохон бүтээлүүдээ туурвиж, гурав нь бэлэн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Симпиозумын албан ёсны нээлт наймдугаар сарын 4-нд болж, олон улсын уран барималчид хэсэг хугацаанд Монголд байрлан уран бүтээлээ бүтээж байгааг Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа дурдаад, “НордАрт нь соёлын аялал жуулчлалын хүрээнд заавал очиж үзэх дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн эхний 10-т зүй ёсоор багтдаг. Энэ салбар үйл ажиллагааг албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсдаа зохион байгуулснаар улсынхаа нэр хүнд, имиджийг дээшлүүлж, олон улсын уран бүтээлчдийг, НордАрт-ын Зүүн Өмнөд болон Төв Азийн урлаг сонирхогч, жуулчдын урсгалыг Монгол Улс руу татах суурийг тавих, соёлын олон талын ач холбогдолтой”-г онцолж байлаа.

Түүнчлэн, уран баримлын симпиозумын бүтээлүүдийг олон нийтийн нээлттэй орон зай, цэцэрлэгт хүрээлэнд байршуулах бөгөөд уран бүтээлүүдэд байрших Dynamic QR коп бүхий сурталчилгаа нь уран бүтээлч, бүтээлийн тухай бүхий л мэдээллийг үзэгч сонирхогч болон жуулчдад хүргэх аж.

Уран баримлын симпозиумыг 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50, НордАрт болон Монгол Улсын хамтын ажиллагааны 10 жилийн ойг угтан хийж байгаа бөгөөд цаашид гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ нь ХБНГУ-д жил бүр зохион байгуулагддаг "НордАрт–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"-д 2015 оноос хойш Монгол Улсын дөрвөн удаагийн бие даасан павильоныг амжилттай зохион байгуулж, 120 монгол уран бүтээлчийн 350 орчим бүтээлийг олон улсын 120 мянга гаруй үзэгчид толилуулж, зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа нэр хүндтэйгээр сурталчилж иржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 14 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 14 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 14 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 15 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 15 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06