ХНХ-ын сайд Х.Булгантуяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллалаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, сайдын зөвлөх Т.Бат-Эрдэнэ, тус яамны Гэр бүл хүүхэд залуучуудын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа нар өнөөдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа. 

Байгууллагын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал,  хүүхэд болон залуучуудын хөгжлийг дэмжих,  тэдний эрхийг хангах болон гэр бүлд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.  

Хүүхдийг аливаа халдлага, хүчирхийлэл, эрсдэлд өртсөн хойно нь бус урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарах хэрэгтэйг сануулсан. Түлэнхийн төв, ГССҮТ зэрэг эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн хүүхэд, тэдний эцэг эх асран хамгаалагчдын сэтгэл санаа маш хүнд байдгийг харгалзан сэтгэл зүйн үйлчилгээг хүргэхэд анхаарах, залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа нь халамжлах бус харин хөдөлмөр эрхлэхэд нь түлхэц болох хэрэгтэйг сайд анхаарууллаа. 

Мөн сайд тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, Энэ сарын 22-ны өдөр зохион  байгуулах Хүүхдийн чуулган, 25-ны өдөр зохион байгуулах Монголын залуучуудын Үндэсний 9 дүгээр чуулганы бэлтгэл ажил, анхаарах асуудал, Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлт байдалд үнэлгээ хийх, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын санал боловсруулахтай холбоотой үүрэг даалгавар өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 54 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 1 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 3 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 3 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 3 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01