"IHC esports" баг PUBGM тоглоомын ДАШТ-ий "Grand final"-д түрүүлж, нийт $453,500-ын шагнал хүртэв


PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээний "Grand final"-д манай улсаас "4Merical vibes", "Stalwart esports", "IHC esports"  гэсэн гурван баг оролцсон юм. Финалын шатны 3 өдрийн тоглолтын нийт үр дүнгээр "IHC" баг дэлхийн аваргын цомыг хүртжээ. Тэдний хувьд тэмцээний Group Stage, Survival Stage, Last Chance гэх бүх шатанд амжилттай оролцож финалын шатанд гарч ирсэн юм. 

IHC esports баг 18 тоглолтын дараах байдлаар 142 оноо авч ДАШТ-д түрүүллээ. Ингэснээр 453,500 ам.долларын шагнал хүртэж байна. Харин "Stalwart esports" баг 138 оноотойгоор хоёрдугаар байр эзэлж 263,000 ам.доллар, "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлснээр 144,000 ам.долларын шагнал хүртлээ. 3 сая ам.долларын шагналын сантай PUBG MOBILE и спортын дэлхийн аваргын цомын төлөөх тэмцээнд Монголын багууд амжилттай оролцож 1, 2, 4 дүгээр байр эзэлсэн байна.

Энэ жилийн PUBGM тоглоомын ДАШТ-д манай улсаас анх удаа гурван баг оролцож байгаа. 2020 оны анхны дэлхийн аваргад "zeusesports" буюу одоогийн "IHC esports" баг гуравдугаар байрт шалгарч байсан билээ. Ийнхүү тус тоглоомын төрлөөр ДАШТ түрүүлсэн анхны Монгол баг болж байна. Мөн шилдэг тоглогчоор Zyol буюу Б.Золбоот тодорлоо.

Тэрбээр дэлхийн аваргын цомыг авсан сэтгэгдлээ "Энэ хүртэл манай баг амаргүй замыг туулсан. Багаараа маш их бахархаж байна. Биднийг үргэлж дэмжиж байсан дэмжигчдэдээ маш их баярлалаа" хэмээн хуваалцлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СҮХБААТАР ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО 2 минутын өмнө
Г.ДАМДИННЯМ: БАЯР НААДМЫН ҮЕЭР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛ… 1 цагийн өмнө
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… 3 цагийн өмнө
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ 3 цагийн өмнө
МАРГААШНААС БУЮУ 7-Р САРЫН 1-НЭЭС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ 4 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 4 цагийн өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 5 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 6 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ 23 цагийн өмнө
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА Өчигдөр
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … Өчигдөр
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ Өчигдөр
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… Өчигдөр
ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛЫН ТӨГСГӨЛД СОР ЗАЛЛАА Өчигдөр