ХУД: 52 дугаар сургуулийн сурагч “Өсвөр үеийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцоно


Хан-Уул дүүргийн Жүдо бөхийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн сурагч О.Нандин-эрдэнэ  2023 оны 08 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд  Хорват улсын Загреб хотноо зохион байгуулагдах  “Өсвөр үеийн дэлхийн аварга” шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцохоор Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийн удирдлаган дор  бэлтгэл сургуулилтаа хангаж буй.

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Өсвөр үеийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ аван  бэлтгэл сургуулилтаа хийж байгаа багш, тамирчдыг хүлээн авч уулзан, тэмцээнд оролцох зардлыг гардуулан өгч амжилт хүслээ.

Дүүргийн Жүдо бөхийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин О.Нандин-эрдэнэ нь улс, нийслэл, дүүргийн хэмжээний томоохон тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тэргүүний өсвөрийн тамирчин бөгөөд 2023 онд тэрбээр дараах тэмцээнүүдээс шагналт байр эзэлснийг товч дурдвал.

  1. Жүдо бөхийн МУӨАШ тэмцээнээс “Алтан медаль”,
  2. Самбо бөхийн МУӨҮ-ын Аварга шалгаруулах тэмцээнээс “Хүрэл медаль”,
  3. BORNUUR CUP өсвөр үеийн олон хотын тэмцээнээс “Алтан медаль”,
  4. Улаанбаатар хотын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс “Алтан медаль”,
  5. “Красноярская лига” тэмцээнээс “Алтан медаль”,
  6. Казакстан улсад зохион байгуулагдсан Чансаа олгох тэмцээний V байрт,
  7. Монголын хүүхдийн спортын VII их наадмаас “Мөнгөн медаль”-ийг тус тус хүртсэн өсвөрийн шигшээ багийн тэргүүлэх тамирчин юм.                                                                                                                                    

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар улс орныхоо нэрийг гаргаж, тэмцээн уралдаандаа амжилттай оролцохыг хүсэн ерөөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 54 минутын өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 1 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 3 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 3 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 3 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01