Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна


УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд болж буй юм.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ хуулийг бол дэмжиж байна. 1,000 жилийн өмнө ямар байсан манай уламжлалт мал аж ахуй ийм л байсан, одоо ч хэвээрээ байна. Манай улс махны хэрэглээгээрээ эхний гуравт багтдаг. Энэ бол зардал багатай, бэлчээрийн мал аж ахуйн давуу тал.

Эрсдэлтэй тал нь цаг уурын өөрийн өөрчлөлт, бэлчээрийн давуу тал байдаг. 

Өнгөрсөн хугацаанд манай төр засаг хоёр бодлого л барьсан. Эхнийх нь ардчилал ялаад мал эзэндээ очсон, ингэснээр 25 саяас дээш гардаггүй байсан малын тоо 70-80 сая болтлоо өссөн. Нөгөөх нь анх Үндсэн хуулийг баталж байхад мал бол төрийн хамгаалалтад байна гэж шийдвэрлэсэн. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт гарсангүй.

Та нар маань найман жил засаг барилаа. Их хурлын дарга маань тэр индэр дээрээс "П****" гэж хэлсэн. Та нарын явуулж буй бодлогыг малчид, ард түмэн маань хараад бас ингэж л хэлж байна.

Нэг ч үйлдвэр ашиглалтад ороогүй, малаас гарч буй түүхий эд эргэлтэд орсонгүй. 

Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засгийн 10 хувийг хөдөө аж ахуйн салбар хангаж байна. Ажлын байрны 21.6 хувийг эзэлдэг. 

Дэлхий нийтээрээ хотжих бодлого явж байна. Залуу малчдад орчин үеийн амьдралын хэв маягаар амьдрахад дутагдалтай байдаг. Тиймээс өнөөгийн зуунд шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар хийсэн судалгаа байна уу, өнөө хувьчилсан малыг баахан нэгдэл, нийгэм гээд бужигнуулаад үлдэх вий. МАН-ын хэсэг нөхдөд зээл аваад, жинхэнэ эзэндээ очдоггүй байдал давтагдах вий. Ийм дээрэм хийгээд сурчихсан хүмүүс шүү дээ, та нар.

Мал бүхий иргэд гэж буй. Энэ жагсаалтад чинь олон мянган малтай их хурлын гишүүд чинь багтаж байгаа юу, эд нар бас баахан хөнгөлөлттэй зээл туух уу? Яаж ийгээд л өөрсдийгөө шингээчихдэг улсууд шүү" гэж ярилаа.

Түүний тодруулгад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "За, Д.Ганбат гишүүнээ. Их харамсалтай байна. Та мал аж ахуйн салбарыг хөгжүүлж болохгүй, малчид хотжих ёстой гэж ярилаа. Яагаад таныг ийм үг хэлж байгааг гайхаж байна. Малчдыг чинээлэг болоосой гэж хөтөлбөр хийж байна гэж танилцуулаад байхад зориудаар мушгиад байх юм.

Малчдын малыг нийлүүлж хоршоо байгуулах гэж буй санаа огт үгүй. Шинээр мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор зээл олгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийг оруулж ирсэн.

Мал аж ахуйн салбар Монгол нутгийн 72 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. Манай улсын ажиллах хүчний 24 хувийг энэ салбар бүрдүүлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг мал аж ахуйн салбарын орлогоор бүрдүүлж байна.

Энэ салбарыг цаашид хөгжүүлэх ёстой. Нэг малаас дунджаар 31 ам.долларын орлого олдог. Шинэ Зеланд улс 20 жилийн өмнө нэг малаас 59 ам.доллар олж байгаад бидний хэрэгжүүлэх гэж буй бодлогыг хэрэгжүүлснээр одоо нэг малаас 321 ам.доллар олдог болтлоо өссөн.

2000 онд Шинэ Зеланд улсад 56 сая малтай байсан бол 20 жилийн дараа тоо нь буурч, чанар нь сайжирсан. Бэлчээрийн даац хэтэрсэн учраас тооноос илүү чанарт шилжих шаардлагатай байна. Нэг малаас олдог орлогоо сайжруулах ёстой. 

Бэлчээр хүрэлцэхгүй байгаа хоёр л шалтгаан байдаг. Эхнийх нь малчид олон малтай байх тусмаа хэрэглээний банкнаас зээл авах боломж бүрдэнэ, хоёрдугаарт малынхаа тоог нэмэгдүүлж байж энэ хүмүүс амьжиргаагаа залгадаг нөхцөл үүссэн учраас л олон малтай байхыг зорьдог. Тийм учраас нэн яаралтай горимоор энэ хөтөлбөрийг хэлэлцүүлж буй юм" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29