Тогооч нарт олон үндэстний хоолны сургалт явуулж байна


Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголд зочлох жилийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улс үндэстний хоол зоогоор үйлчилдэг хоолны газрыг олноор бий болгож, жуулчинд үйлчлэх мэргэжлийн чадвартай тогооч нарыг бэлтгэх зорилгоор “Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” Гастро аялал 2024 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр Монголын ресторан зоогийн газрын холбоо /МРЗГХ/, "БЭХ" Баар Эрхлэгчдийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм.

“Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” хөтөлбөр нь гадаад, дотоодын сургалт гэсэн хоёр үе шаттай явагдаж буй. Энэ хүрээнд өнгөрсөн 3-5 дугаар саруудад нэгдүгээр шатны гадаад сургалтад нийслэлийн 50 тогоочийг Тайланд, Хонгконг, Узбекистан, Турк, Солонгос, Орос зэрэг улсад зохион байгуулагдсан олон үндэстний хоол бэлтгэх өндөр зэрэглэлийн мэргэжлийн тогооч бэлтгэх онол, дадлага хосолсон мэргэшсэн сургалтад биечлэн хамруулсан. Эдгээр тогооч нар тухайн улс орны үндэсний хоолны нарийн жоруудыг сурахаас гадна орон орны мастер тогооч нараас хоол үйлдвэрлэлийн ажилтны ёс зүй, хандлага, зарчим, ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйн талаарх мэдлэг, туршлага солилцсон юм. Ийнхүү тус сургалтад оролцсон тогооч нар салбарынхаа 200-250 тогоочид өөрийн эзэмшсэн мэргэшил чадвараа хуваалцах хоёрдугаар шатны сургалтыг тавдугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг сургалт нь аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн зах зээлд эрэлттэй, борлуулалт өндөртэй хоолоор цэсээ баяжуулж, олон үндэстнүүдийн өвөрмөц амт бүхий алдартай хоолнуудыг зөв арга, технологиор хийх аргачлалыг эзэмшүүлэх зорилготой.

Энэ ч утгаараа уг сургалтаар дамжуулан зочлох үйлчилгээний салбарт 200-250 нэр төрлийн шинэ хоол нэвтрэх боломжтой гэсэн үр дүн гарч буйд баяртай байна. Үүний цаана зочлох үйлчилгээний салбарын стандарт сайжрах, хоолны нэр төрөл арвижих, олон ажлын байр бий болох давуу тал үүсэж байгаа юм” хэмээв.

Монголын ресторан зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх “Аялал жуулчлалын улирал ирж буйтай холбоотойгоор манай холбооны гишүүдийн зүгээс гадаадын боловсон хүчний мэдлэг, ур чадвараас суралцах, туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу нийслэлээс биднийг дэмжин, уг хөтөлбөрийг зохион байгуулах бололцоог бүрдүүлсэнд талархал илэрхийлье. Тус хөтөлбөрт хамрагдсан 50 тогооч нийт 400 гаруй нэр төрлийн олон үндэстний хоолны жор суралцан, салбарынхандаа тухайн хоолнуудыг зөв арга, технологиор хийх аргачлалыг эзэмшүүлсэн үр өгөөжтэй сургалт болж байна” гэлээ.

Сургалтад ресторан, зоогийн газар, зочид буудал, жуулчны баазуудын тогооч, хоол үйлдвэрлэлийн багш нар оролцсон бөгөөд тэдний зүгээс Монгол улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын байр болон хөтөлбөрийг шинэчлэн олон улсын жишигт хүргэх, цаашид энэ төрлийн хөтөлбөрийг тогтмол зохион байгуулах шаардлагатайг онцолж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 1 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 1 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 1 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 3 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 3 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 4 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 4 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01