Цахилгаан автомашины салбарт тэргүүлэх Ши Жиньпиний зорилт 10 жилийн дараа биеллээ оллоо


2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьж, үүнд хүрэх гол нууц нь цахилгаан автомашины хөгжилд оршиж байгааг илэрхийлж байв. Ийнхүү 10 жилийн дараа буюу 2024 онд БНХАУ дэлхийн автомашины зах зээлд тэргүүлж, цахилгаан автомашины нийлүүлэлтээр нэгдүгээрт бичигдэж байна. Тус улс өнгөрсөн онд нийт 9.5 сая автомашин нийлүүлж байжээ. Түүнчлэн цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээнд хяналтаа тогтоогоод байгаа юм.

БНХАУ автомашиныхаа экспортоор Японыг гүйцэж, 4.14 сая автомашин экспортолсны 1.55 сая нь цахилгаан хөдөлгүүртэй автомашин байжээ. Харин 2014 онд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй 75 мянга орчим автомашин нийлүүлж, 533 мянган автомашин экспортолж байсан аж. Тухайн үед тус улсын дотоодын зах зээлд “Volkswagen”, “General Motors” зэрэг олон улсын автомашин үйлдвэрлэгчид давамгайлж байсан юм. Эдгээр компанийг 1980-1990 онд дотоодынхоо компаниудтай хамтарсан үйлдвэрлэл эрхлэх замаар зах зээлд нэвтрэхийг зөвшөөрч байсан байна. Ингэснээр тул улс дугуй хэрэглээнээс автомашинд шилжилт хийхэд түлхэц болж байв.

БНХАУ хүрээлэн буй орчны сорилтуудыг шийдвэрлэхэд тэргүүлэхийн тулд түлшинд хэмнэлттэй автомашин үйлдвэрлэхэд төвлөрч эхэлсэн байна. 2012 онд борлуулалтын зорилгоо тогтоох, татаас олгох, цэнэг хураагуурт зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг цахилгаан автомашины салбарын хөгжлийг дэмжсэн бодлогын баримт бичиг гаргаж эхэлжээ. Эдгээр нь тус улсыг автомашин үйлдвэрлэлийн чиглэлд тэргүүлэхэд гол суурь алхмууд болсон байна.

2010 оны эхээр БНХАУ цахилгаан автомашин хэрэглэгчдийн эрэлтийг татахад гол анхаарсан зүйл нь хямд үнийг санал байв. Автомашины цэнэг хураагуур буюу туулах хугацаанд хязгаар тавьж өгснөөр хямд үнээр борлуулах боломжтой болжээ. Үүний дараа дотоодын компаниудынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд “Tesla” компанид БНХАУ-д 100 хувь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. 2019 онд “Tesla” Шанхай дахь үйлдвэрээ барьж БНХАУ-ын зах зээлд нэвтэрсний дараа дотоодын үйлдвэрлэгчид нь илүү холын зайн чанартай автомашинууд үйлдвэрлэж эхэлжээ.

Сэтгүүлч Д.Отгонсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01